|

Т.Бархүү: Охиноо сонирхол нь байвал жүжигчин болгоно

 

Т.Бархүү: Охиноо сонирхол нь байвал жүжигчин болгоно

 

"Х-Түц" продакшны жүжигчин Т.Бархүү болон И.Одончимэг нарын охин Б.Сүндарийг  жүжигчин болгох байх хэмээх таамаглал олон нийтэд байдаг. Чадварлаг жүжигчдийн хойч үе болсон Сүндари харин ирээдүйд ямар мэргэжил эзэмшихээ хэдийнээ сонгожээ. Тэрээр жүжигчин болно хэмээсэн бөгөөд түүний аав Т.Бархүү энэ тухай "Өөрийнх нь дур сонирхол байвал эртнээс мэдэх юм бол, жишээ нь би арван жилд байхдаа жүжигчин болно гэдгээ мэдэж байсан бол өдийд арай төвшинд байх байсан байх гэж боддог болохоор охиноо жоохон дэмжисхийгээд л явдаг юм. Үнэхээр дуртай юу, үгүй юу гэдгийг нь шалгаж үзээд байгаа хэрэг байхгүй юу. Үнэхээр боломж байна уу, үгүй юу гэдгийг одоо болтол хайгаад л байна. Энэ насан дээр нь гоё тамгалаад гэдэг шиг нэг уран сайхны кино хийх гэж энэ жил нэлээн зүтгэлээ. Тэгээд охиноо тоглуулъя гэж бодож байсан энэ жил арай амжсангүй. Ирэх жил хүүхдийн, гэр бүлийн кино хийчих юм сан гэж бодож байгаа" хэмээжээ. Сүндарийн сонирхол том болоод өөрчлөгдөхгүй л бол тэрээр жүжигчин болох нь ийн тодорхой болоод буй бөгөөд гэр бүлээрээ тоглосон кино болон дуу тун удахгүй үзэгчдийн хүртээл болох ажээ. 

Image may contain: one or more people, people eating and people sitting


1 сэтгэгдэл