|

Чөлөөт бөхийн анхны зам мөрийг гаргагч аат аварга Ж.Мөнхбат

 

 

Чөлөөт бөхийн анхны зам мөрийг гаргагч аат аварга Ж.Мөнхбат

 

Чөлөөт бөхийн ДАШТ-ий анхны медалийг 51 жилийн өмнө монгол тамирчин хүртэж байсан нь Жигжидийн Мөнхбат аварга билээ.
Энэтхэгийн Шинэ Дели хотноо 1967 оны арваннэгдүгээр сарын 12-14-нд болсон бөхийн чөлөөт барилдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 87 кг-ын жинд зодоглохдоо түүний авсан хүрэл медаль монголчуудын хувьд дэлхийн дэвжээнээс хүртсэн бүх медалийн ууган нь билээ.

 

…Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс анхны медаль авснаараа Ж.Мөнхбат том гавьяа байгуулав. Монгол хүн дэлхийн дэвжээнээс медаль авч чаддагийг харуулсан, сэтгэл зүйн хаалттай "хана”-ыг сэтэлж өгсөн энэ гайхамшигт хүний том гавьяа дараа дараагийн тамирчдад урам зориг хайрласан хэмээн ардын багш, гавьяат дасгалжуулагч Солийн Магсар агсан бичсэн байдаг.

Ж.Мөнхбат I тойрогт 1965 оны дэлхийн аваргын V байрын шагналт, 1967 оны Пан Америкийн наадмын аварга Б.Баухман (АНУ)-д оноогоор ялагдаж, II тойрогт Шведийн бөх А.Антонсонийг 3:30 минутад цэвэр, III тойрогт ХБНГУ-ын бөх Ю.Иоллыг 8:30 минутад мөн цэвэр ялж хүрэл медалийн болзол хангаад Ираны бөх Мажид Аккилид оноогоор дийлдэв.

Ж.Мөнхбат аварга тэр жилдээ Үндэсний Их баяр наадамдаа түрүүлж, ДАШТ-ээс хүрэл медаль хүртэн, БНМАУ-ын спортын гавьяат мастер цолоор шагнуулсан байдаг байна.

 

"Монгол хэмээх нэгэн нэрийг ертөнцийн чихнээ дуурсгасан” бахархалт амжилт, анхны медалийн буухиа 1968 оны Мехикогийн олимпийн анхны мөнгөн медаль болж үргэлжилдэг.

 


1 сэтгэгдэл