|

Сумын Засаг дарга соёлын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхэд зориулж 10 сая төгрөгийн хандив авчээ

Сумын Засаг дарга соёлын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхэд зориулж 10 сая төгрөгийн хандив авчээ

Авлигатай тэмцэх газраас хяналт шалгалтаар илэрсэн зөрчилд хариуцлага тооцуулах тухай албан бичгийг Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргалд хүргүүллээ. Баянхонгор аймгийн Галуут сумын Засаг дарга С.Баярсайхан нь иргэн, аж ахуйн нэгжүүдээс хандив авсан гэх гомдол, мэдээллийг хянан шалгалаа.

 

С.Баярсайхан нь тус аймгийн төвд сумын соёл урлагийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхэд зориулж "Шижир Аранжин” ХХК-иас 10 сая, Баянхонгор хайрхан уулын тахилгын арга хэмжээнд зориулж "Сод Мичид” ХХК-иас 300 мянга, "Монгол болгар гео” ХХК-иас 150 мянга, тус сумын "Хөгжлийн төвийн барилга”-ын засвар үйлчилгээний зардалд зориулан "Хонгор Манхан” ЗБН-өөс 15 сая төгрөгийн хандив, санхүүгийн туслалцааг тус тус авсан нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна.

Иймд дээрх зөрчлийг гаргасан С.Баярсайханд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.3 дахь заалтыг үндэслэн бүрэн эрхийн хүрээнд хариуцлага тооцож, авсан арга хэмжээний талаарх хариуг Авлигатай тэмцэх газарт ирүүлэхийг Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргалаас хүсэв.

Түүнчлэн авлигын эсрэг хууль тогтоомжид заасан үүргээ биелүүлээгүй, зөрчил гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцохдоо Захиргааны ерөнхий хууль болон бусад хууль тогтоомжид заасан чиг үүргийг хэрэгжүүлж, цаашид уг зөрчлийг давтан гаргуулахгүй байх, Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйл, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан үүргийг хэрэгжүүлж ажиллахыг анхааруулсан байна.

Сэтгэгдэл бичих

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent

1 сэтгэгдэл

  1. Зочин:
    De todos modos, estoy muy relojes imitacion entusiasmado con esta entrada, para ser honesto, es como se dice … la limpieza de primavera y que orologi replica encuentre su viejo libro del año de la escuela secundaria y caminar en el camino de la memoria y todo eso. Incluso aquí, con estos tres réplicas para ser honesto. He olvidado por completo, pero replika klockor supongo que eso sucede cuando se tiene una gran colección tal y absolutamente ningún deseo de estar limpia y ordenada, ya que mi novia pone con gracia, siendo una de esas personas súper políticamente correcta. Creo que si fuera a escribir este post, ella diría algo así como relojes Cartier aspecto similar.