|

Орон нутгийн дарга нарын оффшор илрэв

Орон нутгийн дарга нарын оффшор илрэв

 

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгийнхэн 21 аймаг, 98 суманд ажилласнаа  өчигдөр тайлагнав. Энэ үеэр орон нутаг намчирхал, хүнд суртал, авлигалд идэгдсэнийг тодотгосон юм.Аймаг, сумдын эрх бүхий албан тушаалтнууд төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулдаг, төрийн албанд давхар албан тушаал хашиж алхам тутамдаа ашиг сонирхлын зөрчил бий болгодог нь илэрсэн байна. Бүр тодруулбал, орон нутгийн дарга нар төсвийн хөрөнгөөр дураараа дургидаг, төрийн албыг төрлийн алба болгож хувиргасан,авлига албан тушаалыг цэцэглүүлсэн гээд орон нутгийн удирдлагуудын оффшорыг илрүүлээд иржээ. Түүнчлэн АТГ-ынхныг орон нутагт ажиллах үеэр хэн нэгэн албан тушаалтныг улс төрийн болон бусад зорилгоор "харлуулах”, "чадах”, өрсөлдөгчөө "зайлуулах” гэсэн гомдол, мэдээлэл иргэн, аж ахуйн нэгжээс байнга ирүүлж байжээ. Энэ мэтээр төрийн албан хаагчид улс төржиж, хуваагдан талцсан байдалтайгаас  төрийн үйлчилгээ цалгардаж, иргэдийг чирэгдүүлдэг, зохиомол эрэлт бий болгож, авлига, хээл хахууль үүсгэх нөхцөл бий болсныг АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү хэлсэн юм.

ТӨСВИЙН ХӨРӨНГИЙГ ХУУЛЬ БУСААР ЗАРЦУУЛЖ БАЙНА

АТГ-ынхан орон нутагт гарсан нийтлэг зөрчилд зарим аймгийг жишээ татсан юм.

Засаг даргын нөөц хөрөнгийг шагнаж урам­шуулах, төлбөр тооцоо хийх, арга хэмжээ зохион байгуулах, тэмдэглэлт ой, баяр, наадам тэмдэглэх, хандив, тусламж, хүн­дэт­гэл үзүүлэх зэрэг арга хэм­жээнд зарцуулдаг нь илэрсэн байна. Тухайл­бал, өнгөрсөн онд Сүх­баатар аймагт Засаг даргын захирамжаар шаг­­нал урамшуулалд 83.8  сая төгрөг, дэмжлэг, буцалтгүй тусламжид 18.9 сая төгрөгийг давхар­дуулан олгожээ.  Харин 2017 оны захирамжаар шагнал, урамшуулалд 38.9 сая төгрөгийг, дэмж­­­­лэг, буцалтгүй тус­­­лам­­­жид 24.405 сая төгрөгийг, хүлээн авалтад 24.465 сая төгрөгийг, бусад зардалд 119.6 сая төгрөгийг зарцуулжээ. Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогчоор 2016 онд аймгийн Засаг даргад урьд авч байсан албан тушаалын зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгоход шаардагдах 8,101,374.00 төгрөгийг Засаг даргын нөөц сангаас гаргах захирамж гарган тухайн өдөртөө олгосон. Хөвсгөл аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс энэ оны захирамжаар 30 сая төгрөгийг улсын цол авсан бөхөд, Архангай аймгийн Цэнхэр суманд улс, аймгийн цол авсан бөх, докторын зэрэг хам­гаалсан хүнд хүндэтгэл үзүүлэх зэрэг арга хэмжээ зохион байгуулах, зочид төлөөлөгчдийн байр, хоолны мөнгийг төлөх зэрэгт Засаг даргын нөөц хөрөнгийн дийлэнх хувийг зарцуулсан байна.

Мөн сум хөгжүүлэх сангийн зээл олгох сон­гон шалгаруулалт ил, тод нээлттэй бус. Өөрийн аав ээж, ах, дүү хамаатан садан зэрэг хамаарал бүхий этгээддээ давуу бай­дал олгож зээл олго­дог. Түүнчлэн зарцуу­лалт  хяналт сул, эргэн төлөлт хийдэггүй, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан, эзэн­гүй­дүүлсэн байгаа нь илэрчээ. Тухайлбал, Дорноговь аймгийн Даланжаргалан суманд ИТХ-ын даргын хамаарал бүхий этгээдийн бичсэн шаардлага хангахгүй төсөлд 20 сая төгрөгийн зээл олгосон, Увс аймагт 20 сая төгрөгийн зээлийг төрийн сангийн ажилтны нөхөр нь авсан зөрчил илэрсэн байна.

ТӨРИЙН АЛБЫГ ДАВХАР ХАШИЖ БАЙНА

Төрийн захиргааны албан тушаалтан, улс төрийн албан тушаалыг дав­хар хашдаг байдал орон нутагт  газар авчээ. Өөрөөр хэлбэл, аймаг сумын ИТХ-ын төлөө­лөгч сумын ЗДТГ-ын дарга, аймаг дахь газрын дарга зэрэг албан тушаалд давхар ажиллаж байжээ. Тухайлбал, Баян-Өлгий аймгийн Бугат, Баяннуур, Алтай, Буянт, Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын дарга, Өлгий сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга, аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд сумын ИТХ-ын төлөөлөгч долоон  хүнийг томилсон байна. Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн хяналтын газрын дарга, Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын дарга, Газрын харилцаа, хот байгуулалтын газрын дарга, Есөнбулаг сумын ЗДТГ-ын дарга зэрэг дөрвөн албан тушаалтан аймгийн ИТХ-ын төлөө­лөгч, Орхон аймгийн Жаргалан сумын ИТХ-ын төлөөлөгч сумын Засаг даргын Тамгын газрын дарга гэх мэтээр ажиллаж байсан байна.

ХҮЧИНГҮЙ ХУУЛЬ ТОГТООМЖООР ХАЛХАВЧИЛЖ МӨНГӨ АВДАГ

Орон нутагт авлига, ашиг сонирхлын зөрчлийн тод жишээ бол төрийн албан хаагчдыг үндэслэлгүй халдаг, хүчингүй хууль тогтоомжоор халхавчилж мөнгө авдаг байдал юм. Мөн төрийн албан хаагчдыг үндэслэлгүй хал­даг, чөлөөлдөг. Ажилгүй байх хугацааны цалин хөлсийг олгуулах зэргээр улсын төсөвт зо­хио­мол ачаалал үүсгэдэг асуудал түгээмэл байна.Жи­­шээл­бэл, 2016 онд Дархан-Уулын Засаг дарга, ЗДТГ-ын дарга нар бүрэн эр­хийнхээ хугацаанд 18 төрийн албан хаагчыг үндэс­лэл­гүйгээр Төрийн алба­наас чөлөөлсөн шүүхийн шийдвэр гарсан. Эцэст нь 96.964.192.00 төгрөгийг нэ­хэмжлэгчид олгох шийдвэр гаргажээ.

 

Мөн хүчингүй болсон хууль тогтоомжийг үндэслэн авлигын нөхцөл байдал бүрдүүлсэн байж болзошгүй шийдвэрүүд гар­гасан байна. Тухайл­бал, Дундговийн Хулд суманд жонш ол­бор­­лодог дөрвөн аж ахуйн нэгжээс сар бүр 500 мянган төгрөг бэлнээр авдаг, уг мөнгийг сан­хүүгийн тайлан тооцонд оруу­лаагүй. 2017 оны нэг­дүгээр сараас хойш, аж ахуйн нэгжийн олбор­ло­сон жоншны тонн тут­маас 6000 төгрөгийн ху­раамж хууль бусаар авдаг. Хураамж авах ямар нэгэн шийдвэр гараагүй байжээ.

Ийнхүү орон нутагт цэцэглэсэн хүнд суртал, авлига, албан тушаалтай холбоотой асуудлуудыг АТГ-ын ажлын хэсгүүд шалгаж буруутай этгээдэд хариуцлага тооцуулахаар ажиллаж байгаа аж.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

С.УЯНГА


Сэтгэгдэл бичих

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent

2 сэтгэгдэл

  1. hoowei:
    Buy salon bathtub by the few more for the epitome of savings. Triplock Crown Seal this pertains to make sure you the owners or rolex replica sale future owners of most the Sea-Dweller, Submariner, and the Daytona. Every important hublot replica sale in the cosmetic industry revolves close to appointments and serving services as claimed. It is amazing but bear in mind. A Auto-Rotor signified tag heuer replica sale success in beginning a self-winding exercise. Furthermore, if you and your family are an on replica watches sale who wants to maintain 1 active and adventurous types of lifestyle, you could be strongly recommended to look no indepth than replica watches uk. Could White Gold Pave Dial Rolex Smart President offers optimum style and enchantment. Do read out the ful range of replica watches sale available online and be absolutely yes to match one with your temperament and profile before you purchase understand it.
  2. Зочин:
    Sin embargo, el tribunal australianobotas baratas madrid tiene la opinión contraria:botas ugg baratas las botas de piel de oveja de piel de oveja “ugg”ugg botas baratas están hechas de términos genéricos. Ahora, Australia no puede proteger el nombre, cualquiera puede ser libre de vender botas UGG allí.