Рок попын ертөнцийн "Төмөр хатагтай" хэмээн нэрлэгддэг продюсер Ангирмаа 9-р сарын 28,29 ны өдөр өөрийн "Сэтгэл догдлуулсан орой" хэмээх тоглолтоо хийсэн. Роп попын ертөнцөд хөл тавьсны 30 жил болон өөрийн 50 насны төрсөн өдрөө хамтатган ийн сүр дуулиантайхан хийсэн түүний тоглолтод тэр бүр үзэгдээд байдаггүй олон хүндтэй эрхмүүд уригдан иржээ. Өөрийн амьдралыг ардаа тавин байж нэр алдарт хүргэсэн "Киви" хамтлагтаа ухаангүй хайртай тэрээр тоглолтынхоо өмнө тус хамтлагийн өмнөх болон одоогийн гишүүдийг цуглуулан үзэгчдэд сюрприз барихаа зарлаад байсан ч харамсалтай нь Энхзол тоглолтод оролцсонгүй. Үүнийг лавлахад "хүндэтгэх шалтгааны улмаас тоглолтод оролцоогүй" хэмээн тайлбарлажээ. Хамтлаг байгуулагдсанаас хойш байсан гишүүд нэг тайзан дээр хамтарч дуулахыг харах хүсэлтэй хүмүүс хамтлагийн тоглолт бүр дээр энэхүү хүсэлтээ илэрхийлдэг бөгөөд "Сэтгэл догдлуулсан орой" тоглолт дээр энэхүү хүслээ биелэх нь хэмээн хүлээж байсан ч талаар өнгөрөв бололтой. Тус тоглолтын тайзны ард тун ч сонирхолтой зочид уулзалдан патиараа татуулсан байх бөгөөд хөшигний ард хэн хэн цугласныг сонирхуулж байна.
0 сэтгэгдэл