|

Дурсамж сэргээх НАНА, ТАТУ нэгэн тайзнаа тоглох гэж байна

 Дурсамж сэргээх НАНА, ТАТУ нэгэн тайзнаа тоглох гэж байна
Сүүлийн үед "Дэлхийн оддыг дэргэдээс нь харах боломж” хэмээх үг нийтлэг хэрэглэгдэх боллоо. Учир нь гадаадын хамтлаг, дуучид Монголын үзэгчдэд зориулан уран бүтээлээ хүргэхээр зорьж ирэх нь нэмэгдсэн юм. Тэдний хит бүтээлүүдийг амандаа аялж, стил имиж, бүжгийн хөдөлгөөнийг нь ягштал дуурайдаг байсан залуу насны дурсамж хэн бүхэнд бий. Тэр л нандин дурсамжийг тань сэргээхээр Германы алдарт реппер, продюсер Нана, ОХУ-ын алдарт Тату хамтлаг нэгэн тайзнаа тоглох гэж байна.
 Дурсамж сэргээх НАНА, ТАТУ нэгэн тайзнаа тоглох гэж байна
Реппер Нанагийн "Remember the time”, "Lonely”, "Too much heaven” дууг мэдэхгүй хүн үгүй. Сэтгэлд дурсагдах зөөлөн хэмнэлт аялгуу, домогт дуучны чадварлаг хоолой Монголын сонсогчдод үргэлж дотно хэвээр. Түүнтэй Dark man буюу хар хүн хэмээх нэрээр нь танилцаж "Lonely” дууных нь үгийг дуудлагаараа сурч, хитүүдийг нь сонсох гэж фм радио руу байнга залгадаг байсан сайхан дурсамж түүнийг Монголд ирнэ гэсэн мэдээг сонсох даруйд тодхон харагдаж байлаа. Тэр бол "Евро-рэп” урсгалын домогт төлөөлөгч төдийгүй тухайн цаг үеийнхээ хит парад, чартуудын тэргүүн эгнээнд жагсагч байсан гэдгийг та бид мэднэ.

 Дурсамж сэргээх НАНА, ТАТУ нэгэн тайзнаа тоглох гэж байна

Эрч хүч, цоо шинэ өнгө төрх, өвөрмөц дуу хоолой энэ бол Тату хамтлагийн тодотгол. 1999 онд Юлия Волкова, Елена Катина гэсэн үзэсгэлэнт охидоос бүрдсэн Тату нэртэй хамтлаг байгуулагдан өдгөө хүртэл уран бүтээлээ туурвисаар байна. Тухайн үед ОХУ-д уран бүтээлээ туурвиж олон улсад алдаршсан цөөхөн хамтлагуудын нэг нь тэд байлаа. Дэггүй охидын дуулсан дуу, видео клип бүр нь сонсогчдыг татаж хийц, утга агуулга, хэмнэлээрээ байлдан дагуулж байсан юм. "Я сошла с ума”, "Нас не догонят”, "Пол часа” зэрэг дуунууд тэдний уран бүтээлийн амжилтын эхлэл байсан. Ийнхүү эдгээр гайхалтай дууг нэгэн тайзнаас сонсох боломж ирлээ. Энэ бол мэдээж "Яг түүн шиг” гала тоглолт. Дэлгэцээр харж, радиогоор сонсож байсан дуучидтайгаа хамт нэгэн үдшийг доргиж өнгөрөөх боломжийг энэ сарын 25-нд зохиогдох "Яг түүн шиг” гала тоглолт та бүхэнд олгож байна.  

Хоёр жилийн турш дэлхийн болоод Монголын оддыг нэгэн тайзнаа авч ирсэн "Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийн хоёр улирлын оролцогчид хамтран гала тоглолтоор үзэгчидтэйгээ уулзах болсон мэдээг албан ёсоор хүргэсэн. Тоглолт 06-р сарын 25-ны үдэш 20:00 цагаас Горхи Тэрэлжийн байгальд орших "Magic Rock” жуулчны баазад зохион байгуулагдах юм. Тоглолтын тасалбар 10.000 төгрөгөөр борлуулагдаж байгаа бөгөөд Ticket.mn, 1900-1950 болон "Magic Rock” жуулчны баазаас шууд худалдан авах боломжтой юм байна.

Мөн үзэгчдэд зориулан гурван төрлийн зогсоолоос 90 ширхэг автобус "Magic Rock” жуулчны бааз руу хөдөлнө гэсэн мэдээг зохион байгуулагчид өгч байна. Тоглолтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг "Боловсрол суваг” телевизийн "Edutainment tv” пэйж хуудаснаас авах боломжтой. 


Сэтгэгдэл бичих

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent

0 сэтгэгдэл