|

Цаг агаарын болзошгүй үзэгдлээс сэрэмжлүүлж байна

Цаг агаарын болзошгүй үзэгдлээс сэрэмжлүүлж байна

Есдүгээр сарын 26-нд Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Хөвсгөл, Архангайн нутгаар, 27-нд Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтийн нутгаар, 28-нд Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Сүхбаатарын нутгаар хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурч, эрс сэрүүснэ.

Ялангуяа 27-нд Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий аймгийн тариалан бүхий зарим нутгаар нойтон цас ахиухан орж, тариа, ногоо цасанд дарагдах, зам даваа хаагдах, халтиргаа гулгаа үүсэх зэрэг төлөвтэй байгаа тул цаг агаарын болзошгүй үзэгдлээс нийт ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, малчид, тариаланчдыг сэрэмжлүүлж байна.

Цаг, уур орчны шинжилгээний хүрээлэнгээс ирүүлсэн ойрын өдрүүдийн цаг агаарын дэлгэрэнгүй мэдээллийг хүргэе.

Баруун аймгуудын нутгаар: Энэ сарын 25-наас 26-нд ихэнх нутгаар, 27, 28-нд нутгийн зүүн хэсгээр, 29-нөөс 30-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас нойтон цас орно. Салхи энэ сарын 25-наас 28-нд зарим газраар 14-16м/с хүрч, шороон ба цасан шуурга шуурна. Есдүгээр сарын 25-нд нутгийн баруун хэсгээр, 26-наас 28-нд ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Ханхөхий, Түргэн, Булнайн уулс, Завхан голын эх, Хүрэн бэлчирээр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан.

Алтайн өвөр говиор шөнөдөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна. Энэ сарын 28-нд нутгийн баруун хэсгээр, 29-нөөс ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.

Төвийн аймгуудын нутгаар: Есдүгээр сарын 25, 29-нд нутгийн баруун хэсгээр, 26, 28-нд ихэнх нутгаар, 27, 30-нд зарим газраар хур тунадас нойтон цас орно. Салхи 26-наас 28-нд зарим газраар 14-16м/с хүрч, цасан шуурга шуурна. Энэ сарын 25-нд ихэнх нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 14-19 градус дулаан байх ч 26-нд нутгийн баруун хагаст, 27-ноос ихэнх нутгаар эрс сэрүүснэ.

Дархадын хотгор, Хөвсгөл, Хангай, Хэнтэйн уулс, Туул, Тэрэлж орчмоор шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна.

Зүүн аймгуудын нутгаар: Есдүгээр сарын 26-нд нутгийн баруун хэсгээр, 27-ноос 29-нд ихэнх нутгаар, 30-нд нутгийн өмнө хэсгээр бороо нойтон цас орно. Салхи 27-ноос 29-нд зарим газраар үе үе 15-17 м/с хүрч, шороон болон цасан шуурга шуурна.

Энэ сарын 24-өөс 26-нд ихэнх нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна. 27-нд нутгийн баруун хагаст, 28-30-нд бүх нутгаар эрс сэрүүсч, нутгийн хойд хэсгээр шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 6-11 градус дулаан байна. 

Говийн аймгуудын нутгаар: Энэ сарын 26-нд нутгийн баруун хэсгээр, 27-нд зарим газраар, 28, 29-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи 26-аас 28-нд ихэнх нутгаар 16-18м/с хүрч, шороон ба цасан шуурга шуурна. Энэ сарын 24-өөс 26-нд ихэнх нутгаар шөнөдөө 4-9 градус өдөртөө 17-22 градус дулаан байна. 27-ноос сэрүүсч, нутгийн хойд хэсгээр шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 9-14 градус дулаан байна.

0 сэтгэгдэл