|

Харумафүжи Д.Бямбадорж зодог тайлах ёслол есдүгээр сарын 30-нд болно

Харумафүжи Д.Бямбадорж зодог тайлах ёслол есдүгээр сарын 30-нд болно

Японы мэргэжлийн сүмо бөхийн 70 дахь Их аварга Харумафүжи Д.Бямбадоржийн зодог тайлах ёслол есдүгээр сарын 30-нд буюу энэ ням гаригт болно.Харумафүжи Д.Бямбадорж 28 насандаа Японы мэргэжлийн сүмо бөхийн Макүүчи буюу дээд зиндааны 2012 оны долоо, есдүгээр сард дараалан түрүүлснээр 70 дахь их аварга цол хүртсэн юм.

 

Түүний багш Исэгахама Ояката бол мэргэжлийн сүмогийн 63 дахь Их аварга Асахифүжи билээ. Харумафүжи Д.Бямбадорж зодог тайлахаа мэдэгснээсээ хойш Монгол Улсын боловсролын салбарт хөрөнгө оруулж, "Шинэ Монгол – 2” сургуулийг Яармагт барьж байгуулан энэ есдүгээр сарын 1-нд нээсэн билээ. Мөн тэрбээр зураг зурах авъяастай бөгөөд үүнийгээ хөгжүүлэн Японд уран зургийн үзэсгэлэнгээ гаргасан юм байна.

1 сэтгэгдэл