Японы мэргэжлийн сүмо бөхийн холбооны дэргэдэх Ёкозүнагийн зөвлөл өчигдөр ээлжит хурлаа хийжээ. Уг хуралдаанаар мэргэжлийн сүмогийн 70 дахь ёкозүна Харумафүжи Д.Бямбадоржийн болон бусад асуудлыг авч хэлэлцсэн байна.
Ёкозүнагийн зөвлөлөөс Харумафүжи аваргыг өөрөөсөө цол бага сүмочийг зодож, танхайрсан тул хатуу шийтгэл оноох нь зүйтэй гэж үзсэн бөгөөд уг саналаа Японы сүмогийн холбоонд хүргүүлсэн байна.
Уг асуудал шүүх цагдаагийн байгуулагуудаар шийдэгдэж хэн нь буруутайг тогтоох болсон учраас ёкозүнагийн зөвлөлийн гишүүд хэрэг яаж шийдэгдэхийг хүлээхээр болжээ. Нөхцөл байдал тодорхой болмогц Ёкозүнагийн зөвлөл ээлжит бус хуралдаан зарлах юм байна. Харумафүжид ноогдуулах шийтгэл нь зодог тайлуулах, тэмцээнүүдэд оролцох эрхийг нь хязгаарлах зэрэг арга хэмжээнүүдийн аль нэг нь байх талаар Японы хэвлэлүүд онцолсон байна.
Спорт мэдээ
0 сэтгэгдэл