|

КОШТА ЧЕЛСИТЭЙ УРТ ХУГАЦААНЫ ГЭРЭЭ БАЙГУУЛНА

Челси клубийн довтлогч Диего Кошта багтайгаа £57 саяын мега гэрээ буюу долоо хоногийн багадаа £220,000 паундын цалинтай 5 жилийн гэрээ байгуулахад ойртсон бөгөөд зарчмын хувьд тохиролцоонд хүрсэн хэмээн мэдээлж эхэллээ. Бразилд төрсөн 28 настай Испани довтлогч өнгөрөгч наймааны цонхоор хятадын Тяньжин хотын багаас ирүүлсэн жилийн £30 саяын цалинд татагдан премьер лигийг орхих нөхцөл байдалд тулаад байсан ч Челси татгалзсанаар Кошта
гийн шилжилт зогсож байсан бөгөөд Стэмфорд Брижийн тал Коштад амлалт өгснийхөө хүрээнд шинэ хэлэлцээрийг даруй эхлүүлсэн нь энэ аж. Энэ талаар Челсигийн босс Антонио Конте хэлэхдээ: "Одоо бүх зүйл тайван байна. Диего бол маш чухал тоглогч. Нөхцөл байдал гэвэл тун тодорхой. Тэр бидэнтэй үлдэхдээ сэтгэл хангалуун байгаа. Тэр цомын төлөө өрсөлдөж буйдаа ч маш их баяртай байгаа. Түүнийг бид энд удаан хугацааны турш үлдэнэ гэж бодож байна. Би өдөр бүр түүнийг амлалтаа хэрхэн биелүүлж, түүний зан чанар багт ямар ихээр нөлөөлж байгааг нь харж байна. Тэр энэ клубт хайртай” гэсэн байна. Диего Кошта Лондоны багтай энэхүү гэрээг байгуулвал премьер лигийн хамгийн өндөр цалинтай 5 тоглогчийн нэг болох юм.

1 сэтгэгдэл