|

Шинзо Абэ намынхаа тэргүүнээр улиран сонгогдов

Шинзо Абэ намынхаа тэргүүнээр улиран сонгогдов

Японы ерөнхий сайд Шинзо Абэ  түүний цорын ганц өрсөлдөгч  Батлан хамгаалахын сайд асан Шигэрү Ишибаг ялсанаар Ардчилсан либерал намын тэргүүнээр дахин сонгогдсон байна. Тэрээр 807 саналаас 553-ыг авснаар дахин гурван жил Засгийн газраа тэргүүлэхээр болжээ. Харин Шигерү Ишиба 254 санал авсан байна. Ингэснээр Шинзо Абэ Японы Засгийн эрхийг хамгийн удаан хугацаанд барьж байгаа ерөнхий сайд болж байгаа юм. Хэрэв 2019 оны арваннэгдүгээр сар хүртэл одоогийн албан тушаалаа хашвал 2886 хоног ерөнхий сайдаар ажил­ласан  Таро Кацураг ардаа орхих юм. Шинзо Абэ 2007 оны есдүгээр сард огцрох хүртлээ Засгийн газрыг жилээс багагүй хугацаанд тэргүүлж байв. Харин 2012 онд дахин ерөнхий сайд болсноос хойш одоог хүртэл энэ албан тушаалаа хашсаар байгаа билээ. Тэрээр намын тэргүүнээр ули­руулан сонгосон санал хураалтын үеэр амласан гол амлалтад  Японы Үндсэн хуулийг дахин шалгах,эдийн засгийг сэргээнэ гэсэн амлал­т багтжээ. Түүнч­­лэн "Үндсэн хуулийн ши­нэч­­­лэлтийг та нартай хий­хийг хүсч байна” гэж  өнөөдөр 64 нас хүрч байгаа Шинзо Абэ мэдэгдсэн байна. Да­раагийн парламентын сонгууль 2021 онд болно.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин


0 сэтгэгдэл