|

Орон гэргүй болсон 37 өрхөд гэр олголоо

Орон гэргүй болсон 37 өрхөд гэр олголоо

 

Архангай аймгийн Өндөр-Улаан суманд өнгөрсөн долдугаар сарын 25-нд орсон аадар бороо, мөндрийн улмаас  тус сумын 82 айл гэр оронгүй болсон.

Гэр оронгүй болсон 37 өрхөд Архангай аймаг дахь "Дэлхийн зөн”  олон улсын байгууллагаас гэр олголоо.

 Тусламжийг аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан, "Дэлхийн Зөн Монгол” ОУБ-ын Хүмүүнлэгийн болон Онцгой байдлын асуудал хариуцсан Үндэсний зохицуулагч Б.Ванчиндорж нар гардуулсан өгсөн юм.

Мөн энэ үеэр сумын ард, иргэдэд болзошгүй гамшиг ослоос өөрийгөө болоод бусдыг авран хамгаалах мэдлэг, дадлага олгох эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх сургалтыг аймгийн Онцгой байдлын газраас зохион байгуулсан байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

0 сэтгэгдэл