|

Тахилгын байгууламж нэртэй археологи судалгааны багт БСШУ-ны сайд Ц.Цогзолмаа зөвшөөрөл олгожээ

Тахилгын байгууламж нэртэй археологи судалгааны багт БСШУ-ны сайд Ц.Цогзолмаа зөвшөөрөл олгожээ

 

Ариун дагшин нутгийг минь алт нэрээр ухаж амьд оршихуйг устгаж байгаа бол археологи нэрээр хятадууд хааяагүй сэндийчэн дураараа дургиж эхлэв. Өгийнуур сумын нутаг дэвсгэр дээр Талын гурван хэрэм дэхь тахилгын байгууламж нэртэй археологи судалгааны багт БСШУ-ны сайд Ц.Цогзолмаагийн 2018 оны 05 сарын 04-ний өдрийн тушаалаар ухах зөвшөөрөл олгожээ. Монгол нутаг дахь Нүүдэлчдийн археологийн хайгуул гэсэн гэмгүй нэрийн цаана сайхан өвгөдийн минь хиргисүүр ухаж хичнээн эрдэнэс үүх түүх өмнөдөд гарч байгааг ухаж таньж, учрыг нь лавласан хүн энэ орон нутагт алга. Гурав дахь жилдээ ухаж байгаа юм байна. Төвөөс зөвшөөрөлтэй гээд түүнд ойртох ч, тодруулах ч тэнхээтэн энэ нутагт алга уу? Эх захгүй болсон элгэн нутаг минь элэг буруутангуудад эрдэнэсээ уудлан өгсөөр. Эрдэм судалгаа нэрээр эрдэнэс, их түүхийн үнэт олдворууд урагш гарсаар. Эрх баригчид эрх мэдэлтэнгүүд ихэд цадсаар... Судалгааны тайланг сөхөв. 
''Монгол Улс, БНХАУ-ын хамтарсан хээрийн шинжилгээний анги "Монгол Улсын нутаг дахь нүүдэл иргэншлийн талаарх археологийн хайгуул, малтлага судалгаа” төслийн хүрээнд 2016 оны 8 дугаар сарын 15-аас 9 дүгээр сарын 23 хүртэлх хугацаанд Архангай аймгийн Өгийнуур сумын "Тоглох” багийн нутаг "Хэрмэн талын гурван хэрэм” Өндөр-Улаан хэмээх газруудад хээрийн малтлага судалгааны ажил зохион байгуулав. Хархорум музей нь тус хээрийн шинжилгээний ангийн 2014, 2016 оны малтлага судалгаанд хамтран оролцож, илэрсэн олдворуудаар музейн сан хөмрөгийг баяжууллаа'' гэжээ. Малтлага 2014 оноос хойш эхэлсэн бололтой юм. Орон нутгаас ирүүлсэн мэдээллээр бол гурван жил ухаж байгаа гэх. Тоймтой мэдээлэл судалгаа маруухан бололтой. Нутгаа манаж байгаа төр захиргааны нөхөд ямар мэдээлэлтэй байдгийг эс мэдэх ч нэгэн цагт өвгөдийг минь цаазалж байсан оронд үүх түүхээ ингэж дэлгэдэг улс орон манайхаас өөр байдаг эсэхийг мэдэхгүй юм. Цагаан хэрэмийн судалгааг бид хийнэ гэхээр цаадуул монголчуудад зөвшөөрөх үү ингээд энгийнээр бодоход эрх биш ойлгох буй заа. Өвгөдийг минь бүү сэрээ, газар дахь тамгийг нь бүү сандчаа. Нутгийнхан нь, төр нь, түмэн нь үүтгэлээ хамгаалах учиртай юм.

Natsag Dulamsuren

Тахилгын байгууламж нэртэй археологи судалгааны багт БСШУ-ны сайд Ц.Цогзолмаа зөвшөөрөл олгожээ

 



473 сэтгэгдэл