|

Архангай аймгийн сумдаар хятадууд олноор үзэгдэх болов

 

Архангай аймгийн сумдаар хятадууд олноор үзэгдэх боловАрхангай аймгийн сумдаар хятадууд олноор үзэгдэх болов. Саяхан болсон хүүхдийн баяраар л гэхэд Архангай аймгийн Өгийнуур сумын төвийн сургуулийн 500 гаруй хүүхдүүдэд хятадууд бэлэг тараасан байна. Бас сумын эмнэлэгт 4D эко бэлэглэсэн гэнэ. Архангай аймгийн Өгийнуур сумын Тоглох багийг нутаг Хэрмэн талын гурван хэрэм Өндөр Улаан хэмээх газруудыг хятадууд 3 жил дараалан ухаж байна. Нутгийн өв соёлыг хариуцсан нөхөд юу бодож суудаг юм бол. Нутаг минь эзгүйрч байх зуур дундад иргэн улсын иргэд дураар дургиж дунд чөмгөөрөө жиргэж эхлэв. Өгийнуурт 3 жил дараалан ухаж байгаа археологийн судалгаа нь энэ . Сум сууриараар ганхаж байна. Сул орлоготонгуудын бэлждэг газар болов. Сургаар биш судлах цаг ирсэн байна.

МОНГОЛ-ХЯТАДЫН ХАМТАРСАН АРХЕОЛОГИЙН МАЛТЛАГА СУДАЛГАА 2016

Монгол Улс, БНХАУ-ын хамтарсан хээрийн шинжилгээний анги "Монгол Улсын нутаг дахь нүүдэл иргэншлийн талаарх археологийн хайгуул, малтлага судалгаа” төслийн хүрээнд 2016 оны 8 дугаар сарын 15-аас 9 дүгээр сарын 23 хүртэлх хугацаанд Архангай аймгийн Өгийнуур сумын "Тоглох” багийн нутаг "Хэрмэн талын гурван хэрэм” Өндөр-Улаан хэмээх газруудад хээрийн малтлага судалгааны ажил зохион байгуулав. Хархорум музей нь тус хээрийн шинжилгээний ангийн 2014, 2016 оны малтлага судалгаанд хамтран оролцож, илэрсэн олдворуудаар музейн сан хөмрөгийг баяжууллаа.
Энэ оны судалгааны ангийн Монголын талын удирдагчаар профессор А.Очир, талбайн ахлах судлаач Б.Анхбаяр, судлаач Ж.Цамбагарав нар, Хятадын талын удирдагчаар Профессор Чен Ён Жи, Саранбилэг, Чэн Фэн Фей, Жао Жиан нар ажиллав. Судлаачид Талын гурван хэрмээс баруун хойно, Өндөр-Улаан уулын зүүн урд хормойд нэгэн шороон байгууламжад малтлага хийж, овгор шороон байгууламжийг дөрвөн секторт хуваан, малтлагын тэг татсан хэсгүүдийн баруун болон өмнө талд нь 50 см өргөн зүсэлтийн далан үлдээв. Өмнө талаас хойш нь чиглүүлэн 47 м урт, 2 м өргөн сорилын малтлага хийв. Баруун урдаас дугаарлаж 1А, баруун хойд хэсгийг 2А, зүүн урд хэсгийг 3А, зүүн хойд хэсгийг 4А хэмээн дугаарлав. Шороон байгууламжийн зүүн болон зүүн өмнөд хэсэгт 2 x 5, 2 x 10, 10 x 5 метртэй таван сорилын суваг малтаж өнгөн хөрснөөс доош 35 см гүнд үүдэвчний зохион байгуулалт мэдэгдсэнгүй байгалийн хөрсөнд тулав. Эл шороон овгорыг малтах явцад сорилын сувгийн 3A секторын 20 хэсэгт шороон овгорын дээрээс 240 см гүнд нэгэн оршуулга илрэв. Уг булш нь байгууламжийг үйлдсэний дараа шороон овгорын орой хэсгийн шороог ухаж талийгчийг оршуулан, шороогоор нь эргүүлэн дарсан байв. Өөрөөр хэлбэл, тэр нь шороон дараастай булш аж. Модон авсанд талийгчийн толгойг баруун хойш 290 хэмд хандуулан дээш харуулан тэнэгэр байдлаар тавьж, хоёр гарыг их биеийг нь дагуулан, хоёр хөлийг нь жийлгэж оршуулжээ. Малтлагын явцад Хархорум музейн ажилчид газар дээр нь очин булшнаас илэрсэн мод, даавуу, металл эдлэлд анхан шатны цэвэрлэгээ, баримтжуулалт хийн музейд зөөж тээвэрлэх ажлыг хийж гүйцэтгэв.


2 сэтгэгдэл