|

Оросууд Монголын армид орчин үеийн зэвсэгүүд өгөхөөр болсонд хятадууд болон хятад угшилтай хүмүүс боож үхэх нь

Оросууд Монголын армид орчин үеийн зэвсэгүүд өгөхөөр болсонд хятадууд болон хятад угшилтай хүмүүс боож үхэх нь

 

Саяхан ОХУ-ын Цэрэг техникийн хамтын ажиллагааны холбооны дарга Владимир Дрожжов Монголын засгийн газрын урилгаар манай улсад ажлын айлчлал хийжээ. Энэ удаагийн айлчлалаар хоёр улсын хооронд 1979 оноос хойш хийгээгүй цэрэг техникийн тусламж үзүүлэх  маш том гэрээ хийсэн байна. Зарим хүмүүс энэ тухай сонсмогцоо”Хэнтэйгээ байлдах гээд зэвсэгт хүчнээ байгуулах гээд байгаа юм бэ, Монгол зэвсгээр яах юм бэ?” хэмээн чарлаж орилоод байгаа нь гайхалтай. 1990оны эхээр "Одоо манайд арми хэрэггүй. Юугаа хамгаалах юм бэ, Бүгдийг нь татан буулгаад хилийн цэргээ үлдээе” гэсэн санал гаргаж байсан этгээдүүд л ингэж асууж байх шиг. Энэ удаа ОХУ-аасманай улсад "Т-90А”  танк 40 ширхгийг, "БТР-80”, "БМП-2” хуягт тээвэрлэгч 250 ширхгийг мөн зинет пуужингийн бригад, Олон зориулалттай дөрөв дэх үеийн "Су-27” сөнөөгч онгоц 12 ширхэгийгөгөхөөр болсон ажээ. Зенит пуужингийн "Фаворит” цогцолбор бол 75-200 км-ийн тойрогт ямар  ч өндөрт нисч буй дайсны байг онилж биш харвамагц араас нь хөөж очин эгшин зуур устгах чадвартай супер зэвсэг юм. Ийм зэвсэгтэй болсноор Монголын агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах анги орчин үеийн шаардлагад бүрэн нийцсэн хэрэгсэлтэй боллоо гэсэн үг. Дөрөвдүгээр үеийн "Су-27” буюу НАТО-гийн ангилал нэршлээр "Нисдэг танк” нь дэлхийд ноёлж байгаа хэдхэн төрлийн сөнөөгч онгоцны нэг. "Т-90А” танк бол ОХУ-ын зэвсэглэлд 2004 оноос орж ирсэн бүрэн автоматажсан хамгийн орчин үеийн хүнд техник юм. Ямар  ч байсан Монголын яруу алдарт арми маань зэр зэвсгээ шинэчлэн сайжруулж эхэлсэн нь сайшаалтай. Хэнтэйгээ байлдах гээд байгаа юм бэ гэсэн асуулт бол эх орноо гэсэн ямар ч үзэл бодолгүй нөхдийн амнаас л гарч байгаа үе юм. ялангуяа урд зүгийн угшилтай гэгдэх хүмүүс боож үхэхэд бор шидмэс дутна гээч нь болж байх шиг байна. Хоёрхон хөрштэй улс нэгнээс нь байлдааны хүчирхэг зэвсэг авахаар нөгөө тал нь хардаад эхэлдэг нь өнөөгийн цэрэг-улс төрийн практикт тогтсон уламжлал л даа. Гэхдээ Монголын арми бол гадагшаа ямар ч довтолгоон хийхгүй бөгөөд харин зөвхөн өөрсдийгөө л хамгаалах зориулалттай. Арми нь хүчтэй байхад дотооддоо ямар ч хагарал мөргөлдөөн гаргалгүй дор нь нам даран зогсоож чадна.  Түүнээс гадна Хятадын хөөсөн хөгжил гэнэт хагарч үймээн самуун дэгдэн үй олон дүрвэгсэд манай улсын хил рүү ороод ирвэл тэдний өөдөөс хөдөлж замыг нь хаан зогсоох хүч Монголын армид байх шаардлагатай. Тиймээс энэ удаагийн зэр зэвсгийн тусламж сэлтэд сэтгэл ханаж хэрхэвч болохгүй.  Цаашдаа ч орчин үеийн зэр зэвсэг, техник хэрэгсэлтэй болохыг чармайж, цомхон хурдтай, чадварлаг анги нэгтгэлүүдээр зэвсэгт хүчнээ өргөжүүлэх нь зүйтэй болов уу. Орчин үед улс болон байгалийн баялаг, өлсгөлөн зэргээс болоод дүрвэгсдийн цуваа хэмээх шинэ дайралтын хүч гарч ирснийг эдүгээ 10сая цагаач иргэнээ хааш нь хийхээ мэдэхгүй тэвдэж буй Европоос бэлхнээ харж болно. Хятад улсад хоёр жилийн турш ган болоход л ус, амин зуулгын эрэлд дор хаяж 300 сая дүрвэгч засгийнхаа үгийг ч сонсохгүй дээрхийн босоод ирнэ гэсэн судалгаа байдаг.  Байгалиас хамааралтай тэгсэн атлаа тогтоон барихын аргагүй тийм  хүч хэрвээ Хятадын нутгаас тал тал тийшээ таран цагаачилбал орчин үеийн зэвсэгтэй, цомхон боловч байнгын бэлтгэлтэй арми л  бидэнд хэрэг болох нь эргэлзээгүй. Түүнээс биш  Монгол улс хоёр хөрштэйгөө дайтаж байлдах гээд армиа сайжруулаад байна уу гэвэл тийм биш. Бид энэ улс орноо хожим хойшид ч гэсэн туурга тусгаар хэвээр нь үр хойчдоо хадгалан үлдээхийн тулд аль болох сайн гэсэн зэр зэвсгийг  гартаа атгаж байх ёстой билээ.

эх сурвалж: Ноцтой мэдээ сонин

Сэтгэгдэл бичих

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent

2 сэтгэгдэл

  1. Зочин:
    Are you looking for the PoE Currency? Chaos Orbs We to serve you.Provide cheap Chaos ord,Exalted Orbs, PoE Currency.5-10 Mins Fast Delivery buy poe currency!‎ Buy Cheap Path of Exile Orbs And PoE Currency.