|

ЧӨЛӨӨТ БӨХИЙН ДАШТ-Д ОРОЛЦОХ БӨХЧҮҮДИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛНА

ЧӨЛӨӨТ БӨХИЙН ДАШТ-Д ОРОЛЦОХ БӨХЧҮҮДИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛНА

 

"Будапешт-2018” чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцох тамирчдыг сонгон шалгаруулах "Сорилго” тэмцээн наймдугаар сарын 4-5-нд зохион байгуулагдахаар болжээ. Дэлхийн чансааны оноо олгох "Монголиа Опен” тэмцээний дараа МЧБХ-ны дасгалжуулагчдын хурлаар тэмцээний товийг баталсан байна.


Чансаа тогтоох тэмцээнүүдэд хамгийн өндөр оноо авч, тэргүүлсэн жин тус бүрийн эрэгтэй, эмэгтэй тус бүр 10, нийт 20 тамирчин сонгон шалгаруулах тэмцээнийг эрхийг шууд авах эрхтэй. Энэ жилийн оролцсон тэмцээнүүдийн оноог нэгтгэж, сонгон шалгаруулах тэмцээнд эрэгтэй жин тус бүрт долоо, эмэгтэй жин тус бүрт таван тамирчинг тодруулна. Чансааг тэргүүлсэн тамирчин шигшээ барилдаанд шууд оролцох эрхтэй бол үлдсэн нь тойргоор барилдах юм.

"Сорилго” тэмцээнд оролцох тамирчдыг долдугаар сард болох дэлхийн чансааны олгох Вахтанг Балавадзе, Яшар Догу зэрэг тэмцээнүүдийн дараа чансааг гаргаж, албан ёсоор зарлана.

1 сэтгэгдэл