|

Орос улсын хувьд G8-ын ач холбогдол буурч байна гэв

Орос улсын хувьд G8-ын ач холбогдол буурч байна гэв

 

Орос улсын үзэл бодлоор "Их найм” – ын (G8) форматын өнөөгийн ач холбогдол буурч байна хэмээн Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдэгдэв.

"Яагаад буурч байгаа гэж.  Яагаад гэвэл өөрчлөгдөж байгаа нөхцөл байдалд олон улсын улс төр, эдийн засгийн ажил хэргийн аль алинд ОХУ идэвхтэй оролцож байгаа.  "Их 20” гэх мэтийн форматууд илүү цаг үедээ тохирч, ач холбогдол нь ч эрс өсөн нэмэгдэж байна” хэмээн "Их найм”-д ОХУ-ыг эгүүлж оруулах талаар Германд гарсан саналыг тайлбарлахдаа Песков сэтгүүлчдэд хэлэв.

Буцаж орооч гэсэн иймэрхүү санал хэрэв ирвэл ОХУ зөвшөөрөх болов уу гэсэн асуултад "таамагласан эргэцүүлэл энд хэрэггүй байх”  гэж тэрээр онцлов.

Дөрөвдүгээр сард Германы гадаад хэргийн яамны тэргүүн Хайко Маас G8-д ОХУ буцаж орохыг бодитой биш гэж хэлж байсан. Хожим нь Германы зүүний намын лидерүүдийн нэг, Бундестагийн депутат Сара Вагенкнехт АНУ-ын эсрэг сөрөг хүчин болгож "Их найм” –д ОХУ-ыг буцааж оруулахыг уриалсан юм байна.

G7-д 1998 онд ОХУ-г оруулж  "Их найм” болгон өргөтгөсөн боловч, Крым буцаж нэгдсэний Орост нэгдсэний дараа бусад гишүүн улс нь Сочид болох G8-ын уулзалтад очихоос татгалзсан. Москва гадаад бодлогын чиг шугамаа өөрчлөхөөс нааш ОХУ-тай хамтарч хуралдахыг хүсэхгүй байна хэмээн тэргүүлэх улс орнууд мэдэгдсэн билээ.

Одоо "Их долоо”-д Герман, АНУ, Канад, Япон, Франц, Их британи, Итали улс багтаж байгаа билээ.

 

Д.ЭНХЭЭ /ЗУУНЫ МЭДЭЭ/


0 сэтгэгдэл