|

БНСУ РУУ АЯЛАЛЫН ВИЗЭЭР ГАРСАН 200 ГАРУЙ БАГШ

БНСУ РУУ АЯЛАЛЫН ВИЗЭЭР ГАРСАН 200 ГАРУЙ БАГШ

 

Сүүлийн үед Монголчууд гадагшаа буюу БНСУ руу их гарч ажил хийдэг болсон. Ялангуяа гурван сарын аялалын визээр гараад ажил хийгээд улмаар тэндээ харлаж үлддэг болсон юм. 

Тэр дундаа төрийн алба хаагч буюу багш, эмнэлгийн байгууллагын ажилтнууд гарч ажиллаж байгаад харласан олон хүн байна. Тодруулбал, 200 гаруй багш аялалын визээр гараад харласан гэх тоон мэдээлэл байгаа юм. Тиймээс БСШУЯ-наас БНСУ-ын Элчин руу багш нарын визэнд хориг тавьж өгөхийг хүссэн хүсэлт илгээсэн байна.

Ер нь сүүлийн үед багш нарын виз гаралт муу байгаа бөгөөд өнгөрсөн гуравдугаар сард нийслэлийн ЕБС-ийн дунд сургуулиас 5 багш виз мэдүүлсэн бөгөөд нэг ч гараагүй гэнэ.

0 сэтгэгдэл