|

Эмч, багш нарын цалингийн зээлийн хүү буурчээ

 

 

Эмч, багш нарын цалингийн зээлийн хүү буурчээ

Манай улсад 91 мянган эмч, багш нар ажилладаг статистик мэдээлэл байгаа. Тэгвэл эмч ,багш нарын цалингийн зээлийг 18 хувийн хүүтэй болгон бууруулж, хураамжийн шимтгэлгүй, хөнгөлөлттэй нөхцөлөөр авах боломжтой болгожээ. Өнөөдрийн байдлаар иргэд цалингийн зээлийг жилийн 21-23 хувийн хүүтэйгээр авдаг. Арилжааны банкны зээлийн нөхцөл цалингийн зээл анх авах, зээлийн нөхцөл өөрчлөх болон гэрээ сунгах үед зээлийн дүнгийн нэг хувийн Шимтгэл төлдөг юм. Тус ажлыг хэрэгжүүлснээр зээлийн хүүг 18 хувь болгон бууруулж, шимтгэл болон өргөдлийн хураажийг тэгэлснээр 91.373 эмч, багш, ажилчид санхүүгийн бодит дэмжлэгтэй болох юм. Зээл хүсэгч нь нийгмийн даатгалын шимтгэлийг таван жилээс доошгүй, сүүлийн 12 сард тасралтгүй төлсөн байх шаардлагыг тавьж цалингийн зээлийн дүн нь зээлдэгчийн зургаан сарын цалингаас хэтрэхгүй байх. Зургаан сарын цалингаас өндөр дүнгээр зээл авахыг хүсвэл банк өөрийн эх үүсвэр, нөхцлийн дагуу хуучин олгож байсан журмаараа зээл олгоно.

 
Сэтгүүлч Ч.Батзэвэг

15 сэтгэгдэл