|

Хятад улс тагнуулын талаарх мэдээ мэдээллийг авдаг тусгай цахим хуудастай болжээ

Хятад улс тагнуулын талаарх мэдээ мэдээллийг авдаг тусгай цахим хуудастай болжээ

 

Хятад улсын иргэд үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй аливаа үйл ажиллагааны талаар цахим хуудсаар дамжуулан мэдээлэл өгөх боломжтой болсон тухай "Синьхуа” агентлаг мэдээлэв.
Хятад улсын Үндэсний аюулгүй байдлын яамны харьяа "www.12339.gov.cn” цахим хуудас нь үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй үйл ажиллагаанууд, тухайлбал тагнуулын талаарх мэдээ мэдээллийг хувь хүмүүс болоод байгууллагуудаас ням гарагаас буюу өчигдрөөс авч эхэлсэн байна.
"12339 дугаар руу залгаад мэдээлэл өгч байна. Мэдээлэгчдийн хувийн нууцыг чандлан хадгална. Хэрвээ мэдээлэл үнэн зөв байвал шагнана” гэж тус улсын Үндэсний аюулгүй байдлын яамнаас гаргасан мэдэгдэлд дурджээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Сэтгэгдэл бичих

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent

0 сэтгэгдэл