|

Наса шинэ гаригуудыг олж илрүүлэхээр сансрын телескопыг тойрог замд оруулна

Наса шинэ гаригуудыг олж илрүүлэхээр сансрын телескопыг тойрог замд оруулна

 

Оддыг тойрон эргэлдэж буй шинэ гаригуудыг олж нээх зорилгоор сансрын шинэ телескопыг тойрог замд оруулахаар төлөвлөж буйгаа АНУ-ын сансар судлалын НАСА агентлаг мэдэгдсэнийг "Америкийн дуу хоолой агентлаг” уламжлав.

"Эксопланет” буюу манай нарны аймгаас гадна оршдог гаригууд нь өөрөө гэрэлтдэггүй учир тэдгээрийг олж илрүүлэхэд амаргүй байдаг гэнэ. Тиймээс ийм гаригуудыг олж илрүүлэхийн тулд НАСА ирэх сарын 16-нд "TESS” хэмээх сансрын телескопыг тойрог замд оруулахаар төлөвлөж байна. Энэхүү телескоп нь гаригийг оддын өмнүүр өнгөрч, оддын гэрэлд өртөх үед нь илрүүлэх боломжтой ажээ.

Телескопыг Массачусетсийн технологийн их сургуулийн эрдэмтэн судлаачдын зохион бүтээсэн маш өндөр хүчин чадал бүхий дөрвөн дуран авайгаар тоноглох юм байна. Оддыг илрүүлснийхээ дараа тэдгээрийн масс, нягтаршил болон агаар мандлын бүтцийг судална гэж НАСА мэдэгдсэн байна.

Мөн НАСА агентлаг нь эх дэлхийгээс 300 гэрлийн жилийн зай дотор орших бараг бүх одыг ирэх хоёр жилийн хугацаанд судлахаар төлөвлөжээ. Энэхүү судалгаа нь дэлхийтэй төстэй, хүн амьдарч болох гаригийг олж илрүүлэхэд тусална гэдэгт найдаж байна гэж НАСА-гийн мэдэгдэлд дурджээ.


 

2 сэтгэгдэл