|

Европын зүүн хэсэгт улбар шар цас орчныг бүрхжээ

Европын зүүн хэсэгт улбар шар цас орчныг бүрхжээ

 

Их Британийн "Guardian" сэтгүүлд мэдээлснээр саяхан Европын зүүн хэсгийн бүс нутагт цас улбар шар өнгөтэй болжээ. Ингэснээр "Украйн, Орос, Болгар, Румыны уулархаг бүсийн ерөнхий байдал нь Ангараг гаригийг санагдуулам болж хувирсан” гэв.

Цаг агаар судлаачдын үзэж буйгаар Сахарын цөл дахь шороон шуурга цасыг улбар шар өнгөтэй болгодог аж. Энэ үзэгдэл ойролцоогоор таван жилд нэг удаа тохиодог байна.

Их Британийн Цаг уурын албаны цаг агаар урьдчилан мэдээлэгч Стивен Ктаз хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Эдгээр элсний ширхэг агаар мандлаас дээшилж бусад газарт хүрдэг.

НАСА-гийн хиймэл дагуулын зураг газар дундын тэнгисийн агаар мандалд их хэмжээний элс, тоос шороо хуримтлагдсаныг харуулсан” гэжээ.

Зүүн Европын цаначид энэхүү хачирхалтай улбар шар орчныг олон нийтэд харуулахын тулд цахим сүлжээнд зургаа нийтэлсэн байна. Энэ нь зүүн Европод болсон анхны тохиолдол биш бөгөөд 2007 онд үүнтэй төстэй нөхцөл байдал үүсч, Сибирийн өмнөд хэсгийн гурван дүүрэгт "тослог” улбар шар цас орж байжээ.

Эх сурвалж: chinadaily.com.cn

Сэтгэгдэл бичих

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent

1 сэтгэгдэл