|

2018 оныг сансрын жил болгоно

 

ХАУТЗЗ-ийн  гишүүн, Сансрын шинжлэх ухаан технологийн корпорацын Хятадын зөөгч пуужингийн  технологийн судалгааны хүрээлэнгийн захирал Ли Хүн 5-нд ХОУР-гийн сэтгүүлчид  ярилцлага өгөх үедээ: Энэ жил Хятадын Чанжэн зөөгч пуужингаар Бэйдөү дагуулын  сүлжээ бүрдүүлэх, сарыг тандах Чан-Э 4 дагуулыг хөөргөх зэрэг сансрын 36  удаагийн ажлыг гүйцэтгэх тул энэ тоогоороо шинэ рекорд тогтоох юм. Сүүлийн хэдэн  жил дараалан жилд 20 дагуул хөөргөж байсан бол энэ жил 60-70 хувиар өсгөж, 36  удаа хөөргөх болно. Үүнд нэгд, тоо олон, хоёрт, үүрэг хүнд байна  гэжээ.


Ли Хүн:  2018 онд Хятад улс далай дээрээс хөөргөлт хийх боломж бүрдээд байгаа.  Хөөргөлтийн техникийн нөхцөл боломж, үндсэн ажлуудыг жигдрүүлсэн. Одоо бол олон  талын зохицуулалт, технологи, эд материалын баталгааг хангах ажлууд байгаа  гэжээ.

 
ХОУР

1 сэтгэгдэл