|

Хүнд цүнхэнд SOS зарлая эцэг, эхчүүдээ

Хүнд цүнхэнд SOS зарлая эцэг, эхчүүдээ

 

Сүржигнэж, хийрхэж байгаа зүйл огт биш юм шүү, эцэг, эхчүүдээ. Та бидний энхрий бяцхан үрсийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлжбайгаа болохоор түгшүүр зарлахаас өөр арга алга байна. Бидний хэнэггүй байдлаас болж үр хүүхдүүд минь өвчтэй нэгэн болж байна шүү дээ. Эмнэлгүүдэд нуруу нь муруйсан, нэг мөр нь унжсан, хөдөлгөөн нь саарч, өсөлт нь зогссон, биеийн хэлбэр галбир нь алдагдсан, үргэлж газар ширтэж, бөгтийж явдаг олон зуун хүүхэд хандаж байна. Жижигхэн бие нь яаж дааж байгаа юм бол гэмээр ахадсан том цүнхтэй хүүхдүүд ерөнхий боловсролын дунд сургуулиар дүүрэн холхиж байна. Хэн ч үүнийг анхаарч өнөөдрийг хүртэл ямар нэгэн дорвитойзүйл хийхгүй байна. Эмч мэргэжилтнүүд "Хүүхдэдээ хүнд цүнх битгий үүрүүл. Эрүүл мэндэд нь асар хортой. Биед нь таарсан жижиг цүнх авч өг. Өдөр болгон хичээлийн хуваарийн дагуу ном дэвтрийг нь хамтдаа ялгаж бай. Хичээлд нь шаардлагатай ном, дэвтэр, харандаанаас өөр зүйл цүнхэнд нь битгий байлга” гэж зааж зөвлөж хэлсээр байгаа. Гэтэл эцэг, эхчүүд үүнийг огт тоохгүйн дээр зарим нь мэдсэн ч мэдээгүй юм шиг өнгөрсөөр байгаа нь хамгийн их аюул дагуулж байгаа юм. Эцэг, эхчүүдийн хэнэггүй нь дэндсэн энэ байдлаас болж ямар олон хүүхэд нурууны өвчтэй, өсөлт нь удааширч, зогсож, тулгуур хөдөлгөөний систем болон биеийн галбирт асуудал үүсч, хөлний ул хавтгай болох, мөрний хэлбэр өөрчлөгдсөн хэдэн мянган хүүхэд байгааг бид хэлж мэдэхгүй юм. Учир нь энэ анхаарал татсан асуудлыг эрүүл мэндэд үзүүлэх нөлөөг нягтлан судалсан судалгаа байхгүй байна.Эмч мэргэжилтнүүд хэлж байгаагаар хүүхэд цүнх,үүргэвчиндээ түүртэн байнга бөгтийж явбал хараа, зүрхний үйл ажиллагаа, дотоод эрхтнүүдийн үйл ажиллагаа алдагддаг гэнэ. Үүнээс болж хүүхдийн толгой өвдөж, ядарч, толгой нь эргэж, нуруу нь байнга өвддөг болж байгааг онцлон хэлж байв.

Аав, ээжийн хайхрамжгүй байдалхүүхийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлжбайна

Саяхан Нийслэлийн эрүүл мэндийн газар холбогдох албадтай хамтарч хүүхдүүдийн цүнхийг жинлэж үзсэн байна лээ. Зургаан настай сурагчдын цүнхийг жинлэж үзэхэд ихэнх нь 4.5-5 килограмм цүнх, дэвтэр, ном үүрч байсан гэнэ. Ихэвчлэн хүүхдүүд элдэв зураг гэх мэтийн гоёл чимэглэлтэй биед нь хэд дахин томдсон, даавуун биш материалаар хийсэн цүнх үүрч байгаа нь судалгааны явцад анзаарагдсан байна. Эцэг эхчүүд гоё ганганыг нь харахаас хүүхдийн биед эвтэйхэн, хөвөн даавуун материалтай, хөнгөн цүнх сонгохгүй байгаа нь хамгийн эхний алдаа болж байна. Харин дараагийн алдаа нь хүүхэд цүнхэндээ зузаан сурах бичиг, дэвтэр үзэг, олон өнгийн харандаа, үзэгний сав, баллуур наас эхлээд цаасны хайч, цавуу, цэвэр усны сав, хоёр янзын аяга, халбага, сэрээ гээд хэтэрхий олон зүйл багтаадаг. Бүр хүүхдийнхээ тоглох дуртай тоглоом, тэмдэглэлийн дэвтэр, тухайн өдөр орохгүй хичээлийнсурах бичиг гэх мэт олон зүйлийг таны хүүхэд хүнд цүнхэндээ хийчихээд үүрч явааг анзаардаггүй. Үүнээс болоод хүүхэд олон хавсарсан өвчтэй, өсөлт нь бага багаар саарах зэрэг сөрөг үр дагаврыг биедээ аажмаар тээсээр байдаг аж.

БСШУСЯ хүнд цүнхнээс салах аян санаачлах хэрэгтэй

Дунд сургуулийн удирдлага багш нар хүнд цүнхэнд анхаарлаа хандуулах цаг хэдийнэ болсон. Гэвч бага ангийн хүүхдүүд хүнд цүнх үүрч явааг огт тоохгүй байгаа юм. Ядахдаа л сургуулийнхаа үүдэнд жин тавьчихаад ядаж долоо хоногт хоёр удаа хүүхэд бүрийн үүрч яваа цүнхийг жинлэж үзмээр байгаа юм. Эцэг, эхчүүд мөнгө нийлүүлж байгаад анги бүрт жин тавьчихсан ч болох асуудал. Сургууль бүр хүнд цүнхнээс салах аян зарлаж, сургууль дээрээ хүүхдүүд ном дэвтрээ хийгээд үлдээж болох шүүгээтэй болчихмоор байна. Салбарын сайдаас эхлээд яам, газар, агентлаг ч гэсэн үүнд анхаарлаа хандуулж, гарт баригдаж нүдэнд харагдахаар ажлууд хийх цаг нь болжээ. Ядахдаа л зургаан настай хүүхэд үүрэх цүнхэнд стандарт гаргачихмаар байгаа юм. Асуудал тавьж, ажил хэрэг болгож хүнд цүнхтэй эцэг, эх, сургууль, газар, яам зэрэг төр засаг, цүнхний бизнес эрхлэгчид нэгдэхгүй бол хүнд цүнх үүрсэн хүүхдүүд минь намхан нуруутай, нэг мөр нь унжсан, нурууны муруйлттай, нүдний шил зүүгээд газар ширтэж бөгтийж явдаг хүн болж нас биед хүрэх нь.

Цүнх хүүхдийн биеийн жингийн арван хувьтай тэнцэж байх ёстой

Хичээлийн ном, хэрэгслийн хамт сурагч цүнхний (үүргэвчний) жин хүүхдийн биеийн жингийн 10 хувийн хэмжээнд байх ёстойг Португал ийн шинжлэх ухаан-анагаахын төвийн мэргэжилтнүүд тогтоожээ. Тухайлбал, танай хүүхэд 35 кг жинтэй бол, түүний цүнх 3,5 кг-аас хүнд байх ёсгүй гэсэн үг юм.

АНУ-ын хүүхдийн эмч нарын зөвлөмж

Америкийн хүүхдийн эмч нарын академийнхан хичээлийн ном , хэрэгсэл бүхий сурагчийн үүргэвчний жин ямар байх ёстой тухай өөрийн хэм хэмжээг тогтоожээ. Ийнхүү 500-700 грамм жинтэй цүнх үүрэх нөхцөлд аюулгүй үзүүлэлт ямар байх ёстой гэвэл:

  • 1-ранги–1,2кгхүртэл;
  • 2-ранги–1,6кгхүртэл;
  • 3-ранги–2,3кгхүртэл;
  • 4-ранги–2,6кгхүртэл;
  • 5-ранги–2,8кгхүртэл;
  • 6-ранги–3,1кгхүртэл;
  • 7-8-ранги–3,5-3,6кгхүртэл;
  • 9-12-ранги–4кгхүртэлжинтэйбайвалзохистойгэнэ.

11 сэтгэгдэл