|

Entree Resources: 2018 онд Монгол дахь төсөлдөө 1.2-1.5 сая ам.доллар зарцуулна

 Entree Resources: 2018 онд Монгол дахь төсөлдөө 1.2-1.5 сая ам.доллар зарцуулна

Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй "Entree Resources" компани энэ оны I сард "Entree/Oyu Tolgoi" хамтарсан хөрөнгө оруулалттай төслийн техникийн тайланг шинэчлэн танилцуулсан. Үүнд дурдсанаар, "Entree Resources" хувь эзэмшлийнхээ хүрээнд үйлдвэрлэлийн эхний 33 жилийн хугацаанд "Hugo North"-ийн өргөтгөл хэсгээс хүлээж авах бэлэн мөнгөний урсгал 2.1 тэрбум ам.доллар болно гэж тооцож байна.


"Entree Resources"-ийн хувьд, өнгөрсөн онд хаалттай хүрээнд 18.5 сая нэгж хувьцаа арилжаалж, нийт 7.6 сая канад долларын хөрөнгө татсан. Харин 2017 оны бүтэн жилийн алдагдал 3.1 сая ам.доллар болсон нь 2016 оныхоос гурван хувиар өсжээ. Мөн 2017 оны эцэс гэхэд бэлэн мөнгөний үлдэгдэл нь 7.1 сая ам.доллар болсон талаар санхүүгийн тайландаа дурджээ.


2018 онд компани Монгол дахь талбайн менежмент, маркетинг зэрэг зардалд ойролцоогоор 1.2-1.5 сая ам.доллар зарцуулахаар төлөвлөсөн байна. "Entree Resources" болон "Оюу Толгой" ХХК-ийн хамтарсан хөрөнгө оруулалттай компани нь Оюутолгой төслийн талбай дахь "Hugo North"-ийн өргөтгөл хэсгээс гадна "Heruga" талбайн дийлэнх хэсгийг эзэмшиж байгаа юм.


Т.Элиса

Bloombergtv


 

 

Сэтгэгдэл бичих

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent

2 сэтгэгдэл