|

Д.СУМЪЯАБАЗАР: "ЭРДЭНЭТ" ЗЭЭЛ, ТОРГУУЛЬ, ХҮҮТЭЙГЭЭ 102 САЯ АМ.ДОЛЛАР ТӨЛӨХ БОЛСОН

 Д.СУМЪЯАБАЗАР: "ЭРДЭНЭТ" ЗЭЭЛ, ТОРГУУЛЬ, ХҮҮТЭЙГЭЭ 102 САЯ АМ.ДОЛЛАР ТӨЛӨХ БОЛСОН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын Арбитрын шүүхээс Уулын баяжуулах "Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг "Стандарт” банк 51 сая ам.доллар төлөх шийдвэр гаргасан.

Уг асуудлаар УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар ""Стандарт" банкнаас зээлсэн 51 сая ам.доллар хүү, торгуультайгаа нийлээд 102 сая ам.доллар болсон гэсэн мэдээлэл байгаа. Гэхдээ "Эрдэнэт үйлдвэр"-ийн үйл ажиллагааг хязгаарласан, битүүмжилсэн, сөргөөр нөлөөлсөн зүйл байхгүй. Зээлийн асуудлыг гэхдээ яаралтай шийдэх ёстой. Монгол Улсын нэр хүнд, "Эрдэнэ үйлдвэр"-ийн нэр хүндийн асуудал учир итгэмжлэгдсэн төлөөлөгч, ХЗДХЯ-ны албан ёсоор хариуцаж байгаа хүмүүс ажиллаж байгаа. Битүүмжлэх, сөрөг үр дагавар гарах магадлалтай учир холбогдох арга хэмжээгээ авч байгаа. Сардаа 870-900 мянган ам.доллар төлөх асуудал гарч байгаа юм билээ. Гэхдээ бүхэлд нь төлөхгүй байх асуудлаар банктайгаа ярилцана. ТӨУҮГ-аас "Эрдэнэт"-д баталгаа гаргаад өгчихсөн учраас Засгийн газар оролцсон нь ойлгомжтой" гэсэн тайлбар өгөв. 
Тэгвэл "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн ТУЗ-ын дарга У.Бямбасайхан ""Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн үйл ажиллагаанд аливаа нэг сөрөг үр дагавар энд байхгүй гэдгийг хариуцлагатай мэдэгдье" гэлээ. 
Н.Туяа

131 сэтгэгдэл