|

НҮБ-ЫН ТЭРГҮҮН: ХҮЙСИЙН ТЭГШ БУС БАЙДАЛ, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАХ ҮЗЭЛ ХҮН БҮРИЙГ ЭМЗЭГЛҮҮЛЖ БАЙНА

 НҮБ-ЫН ТЭРГҮҮН: ХҮЙСИЙН ТЭГШ БУС БАЙДАЛ, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАХ ҮЗЭЛ ХҮН БҮРИЙГ ЭМЗЭГЛҮҮЛЖ БАЙНА
НҮБ. /Синьхуа/. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш өнөөдөр үг хэлэх үеэрээ "Хүйсийн тэгш бус байдал болоод эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах үзэл хүн бүрийг эмзэглүүлж байна” гэж анхааруулсныг "Синьхуа” агентлаг уламжилжээ.
 
НҮБ-ын тэргүүн хэлэхдээ "Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, эмэгтэйчүүдийн эрх мэдлийг өргөжүүлэх нь НҮБ-ын Тогтвортой хөгжлийн гол зорилтуудын нэг юм. Хүйсийн эрх тэгш байдал гэдэг бол хүнийн эрхийн асуудал гэж би үздэг” гэсэн байна.
 
"Өнөөдөр гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль эрхзүйн хамгаалалт дутмаг байгаагийн улмаас дэлхийн хэмжээнд нэг тэрбум гаруй эмэгтэй "хохирч” байна. Мөн дэлхий дахинд эрэгтэй ба эмэгтэй хүмүүсийн цалин хөлсний ялгаа 23 хувьтай, зарим улс оронд бүр 40 хувьтай байна” гэж тэрбээр хэлээд, эмэгтэйчүүдийн эсрэг аливаа хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалтыг зогсоохын төлөө НҮБ илүү хүчин чармайлт гаргах болно гэж хэлжээ.
 
Г.Доржханд
МОНЦАМЭ

Сэтгэгдэл бичих

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent

0 сэтгэгдэл