|

Европын Холбоо монголд төлөөлөгчийн газартай болно


Европын Холбоо монголд төлөөлөгчийн газартай болно

Европын комиссын дэд ерөнхийлөгч, гадаад хэрэг, аюулгүй байдлын асуудлаарх дээд төлөөлөгч Федерик Могеринигийн шийдвэрээр Европын холбоо төлөөлөгчийн газраа Монголд нээхээр болсон байна. Монгол улсад төлөөлөгчийн газраа нээвэл ЕХ нь дэлхийн 140 оронд төлөөлөгчийн газартай болох ажээ.

Европын комиссын Ерөнхийлөгч Жан Клод Юнкерийн ярьснаар "Европын холбоо Монголд төлөөлөгчийн газраа нээнэ гэсэн амлалтаа бид биелүүлж байна. Монгол нь Хятад, Орос гэх хоёр улсын дунд орших стратегийн чухал ач холбогдол бүхий ардчилсан орон бөгөөд бидний гол түнш.Би Монголд гурван ч удаа очиж байсан. Анхных нь 1998 онд, хамгийн сүүлд 2016 онд зочилсон.Tус улсын гайхамшигтай ахиц дэвшил, хөгжилд бид чин сэтгэлээсээ баяр хүргэж байна. Европын холбооны төлөөлөгчийн газар Монголд ажиллах нь мөн зүйн ёсны хэрэг юм” гэв.

Ф.Могерини цааш нь хэлэхдээ "Монгол бол холимог бүс нутаг дахь геостратегийн цор ганц байршилтай улс. Европын холбоо нь төлөөлөгчийн газраараа дамжуулан тус улсад хөрөнгө оруулалт хийж, харилцаагаа улам батжуулахыг чармайж байна” хэмээн онцолжээ. Европын Холбоо цаашдын харилцаагаа хөгжүүлэх зорилгоор удахгүй  Монгол Улстай Түншлэл, хамтын ажиллагааны гэрээг байгуулна гэв. Улмаар талууд улс төрийн түвшний яриа хэлэлцээр, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжтой гэжээ.

Сэтгэгдэл бичих

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent

1 сэтгэгдэл

  1. herbal sejagat:
    Apa sih definisi penyakit asma? Penyakit Asma merupakan penyempitan saluran napas yang dikarnakan hiperaktivitas terhadap suatu rangsang, penyempitan ini hanya bersifat utk sementara. obat herbal asma paling mujarab
    Obat Tradisional Kanker Usus herbal sejagat terbuat menggunakan sari kulit manggis, buah zaitun, acai berry, pomegranate, tomat dan blueberry serta memakai madu asli untuk pengawet alaminya. obat herbal kanker usus stadium 4
    Apakah Anda sedang mencari terapi obat herbal penyakit kanker limfoma hodgkin?? disini tempatnya, solusi utk terapi penyakit kanker limfoma hodgkin tanpa proses operasi obat herbal kanker limfoma hodgkin