Намрын чуулганаар Донорын тухай хуулийг шинэчлэн баталлаа. Анх 2000 онд баталж, 2012 онд нэмэлт, өөрчлөлт оруулж байсан бол энэ оны нэгдүгээр сарын 19-нд дахин шинэчлэн найруулсан юм.
Донорын хуулиар хүний эрүүл мэндийг хамгаалах, амь насыг нь аврах зорилгоор сайн дураараа цус, эс эд, эрхтэнээ үнэ төлбөргүй өгөх, шилжүүлэн суулгах, цусны аюулгүй байдлыг хангах цогц үйл ажиллагаа болон төрийн, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэний эрх, үүрэгтэй холбогдсон харилцааг зохицуулж байгаа юм.
Донорын тухай хууль шинэчлэгдэн батлагдсанаар тархины үхжилттэй болон амьд гэсэн хоёр төрлийн донорын асуудал хуульчлагдаж байгаа юм. Нөгөө талаас эд эрхтэний наймааг бий болгох вий гэсэн хардлага дагуулж байгаа учраас эмч, өвчтөн, донор болон тэдний ар гэрийнхнийг ямар нэгэн байдлаар харилцаа холбоо тогтоохыг хуулиар хоригложээ.
Донорын тухай хууль дөрөвдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
0 сэтгэгдэл