БНАСАУ-ын удирдагч асан Ким Жөн Ирийн төрсөн өдөр энэ сарын 16-нд тохионо. Энэ өдөр бол БНАСАУ-ын хувьд хамгийн том баярт үйл явдлын нэг юм.
Одоогоос 54 жилийн өмнө буюу 1964 оны зургадугаар сарын 19-нд удирдагч Ким Жөн Ир Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хороонд ажлаа эхэлсэн бөгөөд Солонгосын Хөдөлмөрийн намыг удирдсан бараг хагас зуун жилийн хугацаанд тэрбээр намын бүтээн байгуулалтад гарамгай гавьяа байгуулсан билээ. Тэр бол улс орныхоо хөгжил цэцэглэлт болон ард түмнийхээ төлөө өөрийн биеийг зориулдаг удирдагч байсан. Удирдагч төрсөн өдрөөрөө хүртэл ажилладаг байсан бөгөөд 1982 оны хоёрдугаар сарын 16-ны өдөр ч гэсэн түүний хувьд энгийн ажлын өдөр шиг өнгөрчээ. Хамтран ажиллагсад нь түүнд төрсөн өдөр нь тохиож буй тул гэртээ эрт харьж, амрахыг зөвлөсөн ч улсаа илүү хүчирхэг болгохын тулд ажиллах хэрэгтэй хэмээж байсан гэдэг. Харин 1999 оны хоёрдугаар сарын 16-ны өдөр тэрбээр Aрдчилсан Солонгосын Ардын армид зочилж, бэлтгэл сургуулилтад нь анхаарал хандуулж, орчин нөхцөлтэй нь танилцаж өнгөрөөжээ. Ардын намын төв хороонд ажиллаж эхэлснээсээ хойшхи 35 удаагийн төрсөн өдрийнхөө 20-ийг нь улс орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө ажиллаж өнгөрөөсөн байна. 1974 оны төрсөн өдрөө Ерөнхийлөгч Ким Ир Сений үзэл суртлыг сурталчлах үйл ажиллагааг явуулж өнгөрөөсөн бол 1984 оны төрсөн өдрөөрөө Солонгосын Ажилчдын намын төв хороонд "Иргэдийн амьдралын боломжийг хэрхэн сайжруулах вэ” нэртэй илтгэл тавьж, ард иргэдийнхээ аж амьдралыг сайжруулахад анхаарал хандуулж байжээ. 1993 онд төрсөн өдрөө тэмдэглэж байхдаа Социалист ажилчин залуусын лигийн Конгресст заавар зөвлөгөө өгч байв. Удирдагч төрсөн өдөр бүрээ энгийн ажлын өдрүүд шиг өнгөрөөж байсан нь тэр ард иргэддээ санаа тавьдаг, хайрладаг гэдгийг харуулж байгаа юм. Түүнчлэн төрсөн өдрөөрөө жил бүр солонгос хүүхэд бүрт бэлэг илгээдэг байжээ.
КИМ ЖӨН ИР: АРД ТҮМНИЙ УДИРДАГЧ
1982 оны гуравдугаар сард тэрбээр "Жүчэгийн үзэл санааны тухай” бүтээл гаргасан юм. Ингэснээр уг үзэл санаа нь бие даасан үзэл санаа болж дэлгэрэв. Удирдагч Ким Жөн Ирийн удирдлага дор намын бүх гишүүд жүчэ үзэл санаагаар "зэвсэглэж”, нэг үзэл санаа, нэг төвд үндэслэсэн шударга ёсны нэгдлийг бий болгосон юм. Удирдагч Ким Жөн Ирийн намын бүтээн байгуулалтад байгуулсан бас нэг гавьяа бол Солонгосын Хөдөлмөрийн намыг ард түмний төлөө үйлчилдэг нам болгосон явдал юм. Солонгосын Хөдөлмөрийн намын зорилго, үүрэг бол ард олны бие даасан байдлын төлөө тэмцэхэд оршиж буй юм. Намын ажил бол шууд хүнтэй харилцах ажил бөгөөд намын ажилтнууд ард түмний дунд орж, тэднийг сонсч, амьдралд нь гарч буй асуудлыг шийдвэрлэхийг намын ажлын чухал зарчим болгожээ. Удирдагч үргэлж "Шинэчлэл бол хүмүүс хүсэл зорилгоо биелүүлэх боломж, шинэчлэл хэдийнэ эхэлсэн” гэж хэлдэг байжээ. Түүний баримталж ирсэн бодлого нь дэлхий дээрх цор ганц бодлого юм. Тэр цаазаар авах ялаар шийтгүүлсэн олон мянган хүнд өршөөл үзүүлж, олон зуун хүнийг орон гэртэй болгожээ. Өнгөрсөн зууны сүүлч үеэр БНАСАУ-ын эсрэг үзүүлэх АНУ-ын дарамт шахалт улам нэмэгдэж эхэлсэн бөгөөд энэ үед тэрбээр ард иргэдээ, социализмыг, ард иргэдийнхээ аюулгүй байдлыг хамгаалахын тулд Сөнгүн буюу "Цэрэг арми тэргүүлсэн бодлого” санаачлан баримталж үлгэр жишээ үзүүлсэн юм. Энэ бодлогын үндэс нь батлан хамгаалах хүчин чадалтай байж эдийн засгийн хувьд хүчирхэг болох тухай үзэл баримтлал юм. Тэр амьдралынхаа бүхий л цаг үеийг ард түмнийхээ төлөө зориулсан. Түүний туйлын хүсэл бол ард иргэдээ аз жаргалтай амьдруулах байв. Үүнээс өөр юу ч түүнийг аз жаргалтай болгодоггүй байв. Өөрийнхөө мөрөөдлийг бодит болгохын тулд тэрбээр цаг агаарын ямар ч нөхцөлд урт замыг туулан явсаар л байсан. Овон товон ихтэй хөдөөний замаар ч, дээрээс ус дусалж байдаг уурхайгаар ч, усан цахилгаан станцын усан туннель дотор ч, хаана ч байсан тэр юуг ч ажрахгүй урагшилсаар байсан. Тэр хамтран ажиллагсдаасаа үргэлж "Ард түмэн үнэхээр үүнийг хүсч байгаа болов уу” "Хүмүүс юу гэж хэлэх” бол гэж асуудаг байжээ. Энэ хоёр асуулт түүнийг зөвхөн ард түмнээ боддог гэдгийг илэрхийлнэ. Түүний амьдралдаа хэрэгжүүлдэг байсан ганц уриа бол "Ард түмнийхээ төлөө ажилла” байв.
Ким Жөн Ирийн дэвшүүлсэн хүчирхэг улс байгуулах бодлого ч ард түмний амьдралын төвшинг огцом дээшлүүлэхэд оршиж байлаа. Пхеньяны төрөх эмнэлгийн төв танхимын шалыг өнгө өнгийн гоёмсог 100 тонн орчим чулуу шигтгэж чимсэн байдаг бол мөн ийм хэмжээний чулуугаар Пхеньяны алдартай хүмүүс л үйлчлүүлдэг "Okryu” рестораны шалыг чимсэн байсан нь удирдагчид таатай санагддаггүй байсан гэдэг.
Ким Жөн Ирийг улс орноо удирдаж байх явцдаа үр жимс тариалж, хар хилэм загас, яст мэлхий, могой загас үржүүлж, гахайн ферм, шувууны үйлдвэр, загасны аж ахуй ихээхэн анхаарал хандуулж байсан нь өнөөг хүртэл үр өгөөжөө өгч ард түмнийг хоол хүнсээр хангахад чухал үүрэг гүйцэтгэж байгаа билээ. Мөн гадаад улс орнуудад айлчлах үеэрээ ард иргэдийнхээ амьдралыг дээшлүүлэх ямар боломж байна вэ, хэрхэн ард түмнээ чанартай бүтээгдэхүүнээр хангах вэ гэдгийг л эрэлхийлдэг байв.
Түүний ОХУ-д хийсэн айлчлалыг дагаж явсан нэгэн сэтгүүлч номондоо "Ким Жөн Ир зүрх сэтгэлээ зөвхөн ард иргэдээ аж жаргалтай, эрүүл энх амьдруулахад зориулсан” хэмээн бичсэн байдаг. Мөн өнгөрсөн 2009 онд тэр 26 мянган км галт тэргээр явж, ард иргэдтэйгээ уулзсан байдаг. БНАСАУ-ын хойд бүс нутагт орших
"Huichon” цахилгаан станцыг барих төсөл явагдаж байх үед төслийг санаачлагчид цахилгаан станцыг барихад 10 орчим жил зарцуулна гэж тооцоолж байсан ч удирдагч
Ким Жөн Ир зааварчилснаар цахил-гаан станцыг ердөө гуравхан жилийн дотор барьж дуусгасан юм. Хүмүүс түүний заавар, зааварчилгаа, зөвлөмжийг ихэд хүндэтгэдэг байснаас гадна түүнийг эцэг хэмээн хүндлэн дуудаж, дагадаг байсан юм.
Түүний улс төрийн бодлого нь итгэл үнэмшил, хайр энэрэл дээр тогтдог гэхэд хилсдэхгүй. Тэр ард түмнийхээ бүх зүйлд тухайлбал, давс, гутал, хувцас, ундны цэвэр ус, шатахуун, халаалт зэрэг өдөр тутмын энгийн хэрэглээнд ч анхаарал тавьдаг байв. Түүнчлэн хүмүүс түүний талаар үлгэр домог мэт түүх ярихыг, ард түмэн түүнд хэчнээн хайртай байсныг төвөггүй мэдэх боломжтой. "Ким Жөн Ир миний дээр ард түмэн байгаа. Би бол ард түмний хүү” гэсэн итгэл үнэмшил бол зөвхөн түүнийх юм.
Эх орон, ард түмний талаарх Ким Жөн Ирийн зүтгэл нь Ким Ир Сенээс залгамжилж авсан эх орныхоо хувь заяа, ард түмний хувь заяаг өөрөө хариуцна гэсэн дээд ухамсар, үүргээс урган гарсан. Мөн түүний эх оронч үзэл нь Солонгосын ард түмэнд залгамжилж өгсөн эрхэм дээд оюуны өв, практикийн үлгэр жишээ болж байгаа юм.
Удирдагч Ким Жөн Ир таалал төгссөн боловч Солонгосын Хөдөлмөрийн нам түүнийг намын ерөнхий нарийн бичгийн даргаар мөнхөд дэвшүүлсэн билээ.
Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам
1 сэтгэгдэл