|

Хятадын бодлого олон улсын эрчим хүчний хөгжил өөрчлөлтөд ашигтай

 
 Хятадын бодлого олон улсын эрчим хүчний хөгжил өөрчлөлтөд ашигтай

Саяхан Олон улсын эрчим хүчний дүрмийн байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга  Урбан Руснак манай радиод  ярилцлага өгөхдөө: "Хятад улс ногоон хөгжил, цэвэр  эрчим хүчийг урагшлуулахаар хичээн зүтгэх амлалтыг ХКН-ын  XIX их хурлаар дахин  нотлов. Энэ нь Хятадын дэвшүүлсэн "шинэ хэлбэрийн орчин үеийн  болох" үзэл баримтлалтай нийцэж байна гэжээ. Тэрээр хэлэхдээ: Хятадын эрчим  хүчний бодлого, олон улсын эрчим хүчний дүрмийн гэрээний зарчимд дээд хэмжээгээр  нийцэж байгаа нь дэлхийн эрчим хүчний өөрчлөлтийг урагшлуулахад ашигтай юм  гэжээ.

Олон улсын эрчим хүчний дүрэм бол Баруун, Зүүн Европ,  хуучин Зөвлөлт Холбоот Улсын нутаг дэвсгэр дэх орнууд, мөн Канад, Япон, Австрали  зэрэг 52 гишүүн орноос бүрэлдсэн засгийн газар хоорондын олон улсын байгууллага  юм. Тэр нь "Эрчим хүчний дүрмийн гэрээ" (ECT)-гээр гол болгож, гишүүн орон  хоорондоо эрчим хүчний холбогдох асуудлыг зүй зохистой зохицуулахыг удирдан  дүрэмжүүлж, үүгээр дамжин жинхэнэ нээлттэй, эрх тэгш, тогтвортой эрчим хүчний  олон улсын зах зээлийг урагшлуулдаг. Тус байгууллагын байнгын нарийн бичгийн  газар Бельгийн нийслэл Бруссельд байдаг билээ. Тус байгууллагын ерөнхий нарийн  бичгийн дарга Урбан Руснак сэтгүүлчид хэлэхдээ: Би ХКН-ын XIX их хурлыг маш их  анхаарсан, учир нь энэ удаагийн хурлаар Хятадын эдийн засгийн хөгжлийн удирдах  зарчмыг тодорхойлсон байна. Үүнд мөн Олон улсын эрчим хүчний дүрмийн  байгууллагатай нягт холбоотой эрчим хүчний бодлогууд багтаж байна гэжээ. Тэрээр  цохон тэмдэглэхдээ: Би дараах гурван талыг онцгойлон анхаарч байна  гэжээ. 

Хятадын бодлого олон улсын эрчим хүчний хөгжил өөрчлөлтөд ашигтай

 Бид ийм гурван чухал талыг анхааралдаа авах ёстой. Нэгд,  "нэг бүс нэг зам” санаачилга, Хятад улс эрчим хүчний салбарын хамтын ажиллагаа  зэрэг олон улстай хамтын ажиллагаагаа эрчимжүүлж байна. Эрчим хүчний дүрмийн  бүтээн байгуулалт бол түүний чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Хоёрт, Хятад улс  агаарын чанар, хүмүүсийн амьжиргааны түвшинг сайжруулахыг чухалчилж байна.  Иймээс Хятад улс дотоодын эрчим хүчний өөрчлөлтийг хэрхэн биелүүлэхийг бид  анхааралдаа авах шаардлагатай. Эцэст нь үүгээр зогсохгүй, бид мөн Ши Жиньпин  даргаар удирдуулсан Хятад улс дэлхийн эрчим хүчний өөрчлөлтийн явцад улам  илэрхий үүрэг гүйцэтгэхийг олж харах хэрэгтэй гэжээ. 

Хятадын бодлого олон улсын эрчим хүчний хөгжил өөрчлөлтөд ашигтай

 Рутнек: Ши Жиньпин  ХIХ их хурлын тайландаа, Хятад улс үүрд тогтвортой хөгжих загварыг биелүүлнэ.  Үүний нэг нь ногоон хөгжлийг ахиулах явдал юм. Зах зээлээр удирдуулсан ногоон  технологийн инновацийн систем байгуулж, ногоон банк санхүүг хөгжүүлэн, эрчим  хүчний хэмнэлттэй байгальд ээлтэй аж үйлдвэр, цэвэр үйлдвэрлэлийн салбар, цэвэр  эрчим хүчний салбарыг өргөжүүлэн хөгжүүлнэ. Хятадын эрчим хүчний бодлого, олон  улсын эрчим хүчний дүрэм заалтууд дээд хэмжээнд уялдаа холбоотой байдаг тул  дэлхийн эрчим хүчний өөрчлөлтөд ашигтай юм  гэжээ. 

Тэрээр Хятад улс  байгаль орчны бохирдлыг засан сайжруулах ажлыг ихэд чухалчилдгийг сайшааж буйгаа  илэрхийлжээ. Тэрээр: Хятад улс Баруун, Зүүн Европын хөгжлийн явцаас маш их  сургамж авсан. Бохирдлыг засан сайжруулах ажил нь нэг дор биелэх зүйл биш ч  Хятад улс зорилтоо биелүүлж чадна гэжээ.

Тэрээр цааш нь  хэлэхдээ: "Европын эдийн засаг урт хугацааны  турш нүүрсний үйлдвэрлэл, аж үйлдвэрт түшиглэж байсан учраас өнгөрсөн зууны 50,  60-аад оны үеэр агаарын бохирдол ноцтой хэмжээнд хүрч, 70, 80-аад оны үед агаар  усны чанар сайжирсан юм. Одоо Европын эдийн засгийн бүтэц их өөрчлөгдсөн. Энэ  бол заавал хийх ёстой зүйл. Иймээс Европын тэнгэр цэлмэсэн, Хятад улс ч тэгж  чадна.”

Эдийн засаг хөгжихийн хэрээр Хятадын эрчим хүчний эрэлт хэрэгцээ улам  нэмэгдэж, эрчим хүчний талаар гадаадад түшиглэж байна. Ялангуяа Хятад улс  гадаадад нээлттэй болохын хэрээр эрчим хүчний аюулгүй байдал нь олон улсын эрчим  хүчний зах зээлтэй нягт холбоотой болж байна. Урбан Руснак: "Эрчим хүчний  дүрмийн гэрээ” хөрөнгө оруулалтыг хамгаалдаг хэмээн ярьж  байлаа.

"Хуучин эрчим хүчийг шинэ эрчим хүч болгоход хөрөнгө оруулалт  шаардагддаг. Хөгжлөөр тааруу зарим орон ч бохир эрчим хүчээ шинэ, бохир хийн  ялгарал багатай эрчим хүч болгох шаардлагатай юм. Хятад улс технологио  экспортлох, гадаад хөрөнгө оруулах бүрэн чадалтай байгаа учраас хэрэв "Эрчим  хүчний дүрмийн гэрээ”-нд элсүүлбэл, тус гэрээ "Нэг бүс нэг зам” санаачилгатай  холбоотой хөрөнгө оруулалт, мөн олон төслийг хамгаалах боломжтой юм.  ”

Олон улсын эрчим хүчний дүрмийн байгууллагын сайд нарын чуулган 11-р  сарын 28-нд Туркменистанд болно гэж Урбан Руснак танилцуулжээ.  

 

ХОУР


Сэтгэгдэл бичих

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent

0 сэтгэгдэл