|

“Хамт олонд түшиглэн сэргээн засах хандлага - удирдамж”-ийн мэдлэг олгох сургалт зохион байгуулагдлаа

2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр  ХНХЯ-ны харьяа Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төв Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллага, Италийн АИФО төрийн бус байгууллагатай хамтран хэрэгжүүлж байгаа төслийн хүрээнд "Хамт олонд түшиглэн сэргээн засах хандлага – Удирдамж” номын агуулгын талаар ойлголт мэдлэг олгох сургалтыг Нийслэлийн 9-н дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан болон Хүүхэд гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн, ХНХЯ-ны төлөөлөл зэрэг нийт 40 хүнийг хамруулан амжилттай зохион байгууллаа.

Сургалтыг мэргэжлийн ажилтнуудаар зохион байгуулж, мэдээлэл арга зүйгээр хангаснаараа хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэдний гэр бүлийн гишүүд эрүүл мэнд, боловсрол, амьжиргаа  ба нийгмийн салбарын тусламж үйлчилгээнд хамрагдаж амьдралын чанараа сайжруулахад тулгарах саад бэрхшээлийг даван туулах болон ХБИ-ийн нийгмийн асуудлыг оновчтой шийдвэрлэхэд салбар бүрийн оролцоог нэмэгдүүлж, олон нийтийн ойлголт хандлагыг эерэг болгох чухал ач холбогдолтой юм.

Сургалтын эхэнд авсан судалгаагаар тус сургалтад оролцогсдын  дийлэнх олонх нь "ХОТСЗХ-Удирдамж”-ийн талаарх ойлголт, мэдлэг байхгүй гэж хариулсан байсан бол сургалтын төгсгөлд энэ талаарх ойлголтыг хангалттай авч чадсан, цаашид өөрсдийн ажлын чиглэл, төлөвлөгөөндөө уг ХОТСЗХандлагыг тусгаж, хамтран ажиллахаа илэрхийлсэн юм.

Уг сургалтын агуулга нь 2016 онд дахин хянан тохиолдуулж 2 дахь удаагаа хэвлэгдсэн ХОТСЗХ-Удирдамж номын дагуу  явагдсан ба АИФО төрийн бус байгууллагын менежер Л.Энхбуянт, Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны тэргүүн Н.Гэрэл болон СЗСҮТ-ийн холбогдох мэргэжилтнүүд илтгэл тавин, хэлэлцүүлэг өрнүүллээ.

 Сургалтад оролцсон нийт оролцогчдод талархсанаа илэрхийлж, цаашдын ажилд нь амжилт хүсье.

Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төв

424 сэтгэгдэл