|

Алтайн магтаал, ардын үлгэрүүд хувийн өмч болсон гэнэ үү?

Алтайн магтаал, ардын үлгэрүүд хувийн өмч болсон гэнэ үү?

 

Хачирхалтай ч гэх үү, солиотой ч гэх үү шийдвэрийг Оюуны өмчийн газар гаргасан гэх. Хэн дуртай нь ардын гэх тодотголтой бүтээлүүдийг, ямар арга замаар өөрийн нэр дээр бүртгүүлээд амжсан нь сонирхол татна. Тодруулбал: Давга Гомбосүрэн гэх "Алтайн магтаал"-ыг 2006 онд өөрийн бүтээл мэтээр бүртгүүлсэн аж. тиймээс тэрээр энэ бүтээлийг ашигласан нэгнээс оюуны өмчид халдлаа хэмээн мөнгө нэхэмжлэсэн гэх. 

Эртний өвгөдөөс өвлүүлсэн, эх орон ард түмний өмчийг ямар тэнгэрийн зарлигаар өчүүхэн улс ийнхүү эзэмшин эзэгнэн суух эрхтэй болсныг олон түмэн та бүхэн заалдан асуух нь зүй биз ээ. Алтайн магтаалыг туурвин зохиогч нь өдгөө цагт та бидний дунд амьд сэрүүн алхалж явахыг үзээд аль зуунд амьдраад байгаагаа ялгаж хэлж мэдэхээ байлаа. Монголын нууц товчоо, Гэсэр, Жангарыг туурвигч бас амьд сэрүүн алхалж яваа юм биш байгаа даа? гэх хардлага төрж байгаагаа нуухгүй байгаагаа зарим иргэд илэрхийлээд байна.

Хэрвээ өөр тийм магтаал зохиосон ч байлаа ардын аман зохиолын нэрийг бүрэн ашигласныхаа төлөө ард түмэнд харин ч татвар төлөөсийг нь өгөх ёстой бус уу? Өөрөө зохиосон мэт л нэр зааж бүртгүүлсэн байх юм. Үнэхээр им маягаар ажилладаг бол энэ байгууллага ажлаа мэдэхээ больсон бололтой.

Оюуны өмчийн газрыг Авилгатай тэмцэх газраас нэгэнтээ шалгах цаг болсон бололтой!

22687719_1443948415721851_432146869833742377_n 22688904_1443948349055191_5433218207272324353_n 22728849_1443948769055149_7128424552698729939_n



Ч.МӨНХБАТ

429 сэтгэгдэл