|

“Дэлхийн нууц товчоо” хосгүй үнэт бүтээлийн нээлт баасан гаригт болно

 

“Дэлхийн нууц товчоо” хосгүй үнэт бүтээлийн нээлт баасан гаригт болноСоён гэгээрүүлэгч Төмөр багшийн туурвисан ирээдүйн 100 жилд Монгол төдийгүй Дэлхий дахинд тохиох үйл явдлуудыг зөгнөн бичиж, 9 эрдэнээр бүтээсэн "Дэлхийн нууц товчоо” хосгүй үнэт номын нээлт, дуудлага худалдаа 5 сарын 26-нд "Чингис хаан” зочид буудалд болно.

Алт, мөнгө, шүр, сувд зэрэг 9 эрдэнээр 21 ширхэгийг бүтээж буй тус номын анхны хэвлэлийг Монгол улсын  Засгийн газар, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад өргөн барьсан аж.

"Дэлхийн нууц товчоо” номын 5 дахь хэвлэлийг Монгол улсын 5 дахь шинэ ерөнхийлөгчид сонгуулийн дараа өргөн барих ба номонд шинээр сонгогдох ерөнхийлөгч хэн болох тухай дүрслэн бичсэн сонирхолтой мэдээлэл байна.

Уг арга хэмжээнд 9 эрдэнээр бүтээсэн номын 2, 3, 4 дэх хэвлэлийн эзэмшигчийг дуудлага худалдаагаар тодруулна. Мөн  анх удаа танилцуулж буй 9 ширхэг коллекцоо зочдын гаргасан хамгийн өндөр үнийн саналаар худалдана.

Улс төр, бизнес, соёл урлаг, спортын алдартнууд болон гадаад, дотоодын зочид төлөөлөгчид оролцох тус хүндэтгэлийн арга хэмжээнд оролцохыг хүсвэл 8885-8084 утсаар тасалбарыг захиалан аваарай.

Тасалбарын үнэ 120.600 төгрөг бөгөөд тасалбар бүрт 210.600 төгрөгийн бэлэг дагалдана.

Дашрамд дурдахад Дэлхийн ард түмний соён гэгээрэлд зориулсан "Дэлхийн нууц товчоо” хосгүй үнэт бүтээл нь Орос, Казакстан, Киргизстан зэрэг олон улсад 7 сард нээлтээ хийх ба цаашид 21 улсад 21 хэл дээр хэвлэгдэх гарах юм байна.


Сэтгэгдэл бичих

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent

0 сэтгэгдэл