|

Сүү сүүн бүтээгдэхүүн монгол хүнд л зохицдог

Сүү сүүн бүтээгдэхүүн монгол хүнд л зохицдог

 

Солонгост ажиллаж,саяхнаас байнга ирэн очдог визтэй болсон найз маань чатаар холбогдож ярилцлаа.Мань эр цаанаа жаахан цухалдангуй
 янзтай байхаар нь нь өдмөөр санагдаад:
_Анд яагаа вэ гэр орноо санаа юу гэж даапаалтал,Аан үгүйээ хөгийн юм болоод.Сая явахдаа үйлдвэрийн эзэндээ өгөх гээд хайрцагтай ааруул,бяслаг аваад явсийн.Очоод ажилдаа орсоны хойно нөгөө бэлгээ өглөө,Монголын брэнд хүнс мүнс гэж мэгээд,хэ хэ.Солонгос захирал маань ч инээгээд авсан.Маргааш өглөө нь ажлын заваар бие засах газар руу ортол миний өгсөн цагаан идээг хайрцагтай нь тэр чигээр нь хогийн сав руу хаячихсан байдаг байгаа.Аймаар дургүй хүрээд..Бөлцийсөн новш чинь хаях байсийн бол буцаагаад өгчихгүй,хайран ааруул бяслаг,тэр холоос авчирч байхад..(найзыгаа ингэж стрессдэж,гол нь горойж байхыг үзээгүй болохоор гэнэт инээд хүрээд жуумалзан байж):
Солонгос хүн ааруул,бяслагийг цайнд дэвтээгээд сууж байна гэж яаж бодоо вэ яах гэж өгсийн,за одоо яахав дээ нэгэнт хаясан юмыг.Дараа очихдоо таарсан бэлэг өгөхгүй юу...
Ярианы дараа бодол маань суурин иргэншил,нүүдэл ахуйн талаар бодрол болон хөврөв.Сайн мэддэгийн хувьд тутаргаар (цагаан будаа) хоолшдог Хятадууд сүү, цагаан идээ огт хэрэглэдэггүйгээр барахгүй тэр ч байтугай бүдүүлгүүдийн хүнс хэмээн түүхэн туршдаа жигшин зэвүүцэж ирсэний учрыг ойлгодоггүй,оюутан цагтаа асуулт эрэн бэдэрдэг байснаа санав.Арай хожуу уншиж мэдээд ирэхээрээ, Хятад хүний бүдүүн гэдсэнд сүү боловсруулах фермент төрлөхөөсөө байдаггүйг ойлгож билээ. Үүнийг тайлбарлая,нарийн ойлгоё гэвэл,эхлээд лактозын тухай ойлголттой болох хэрэгтэй юм байна лээ.Лактоз буюу сүүний хүчил нь сүүнд агуулагдах химийн нэгдэл хоёр молекулт сахар юм.Бидний идсэн энэ нэгдлийг задлахад задлах энзим шаардлагатай бөгөөд нарийн гэдэсний эсүүд өчүүхэн салбаранцруудынхаа үзүүрт задлагч энзимийг ялгаруулж байдаг байна.Гэдэсний хананд хүрмэгцээ лактозууд ганц ширхэг сахарын эсүүд буюу глюкоз,глактоз болж задарсаныг нь гэдэсний хана шимж авдаг.Харин Хятад,Солонгос хүнд лактоз задлах ийм энзим байдаггүй тул сүү цагаан идээ хэрэглэвэл цавуулгийн харшилтай төстэй харшил үүсгэж,гэдэс базалж суулгалт өгч,дотор муухайрдаг байна.Хамгийн гол нь лактоз нэгэнт задрахгүй тул гэдэсний хананд шимэгдэхгүй,зүгээр цаашаа хөөгдөж бүдүүн гэдсэнд ялзруулагч бактериудад задлагдаж, гэдсэнд хий дүүрч унгаж,чацга алдаж хортой бүтээгдэхүүн идсэн мэт сэтгэгдэл төрнө..
Үүнийг мэдээд ирэхээр нөгөө ааруул хаячихдаг Солонгосыг буруутгах аргагүй ч хүний бэлгийг сэмхэн хогийн сав руу хийсэн нь тоогүй.Найз маань ч гэсэн.Ер нь тэс өөр үндэстэн,ондоо төрөл зүйл бие биенийхээ биологи онцлогийг яаж ч ойлгох билээ.Ёс заншил бол бүр ч харийх.
Манай хүүхнүүд Солонгос,Хятад,Малайзад очихоороо бие галбир,нуруу туруу,шулуун тэгш хөл,тааз бэлхүүсний харьцаа,танан цагаан шүд зэргээрээ өөрийн эрхгүй ялгарч, тэр ч байтугай миссийн тэмцээний титмийг нь тэргүүндээ асааж байгаа нь үе удмаараа сүү,цагаан идээ хэрэглэсний давуу тал буюу гэдэсний лактоз задлах чадвар юм.Нүүдэлчин гэдгээрээ бахархаж,цусаа цэвэр байлгах нь бидний ухамсар билээ.
Хятад улс Маогийн үед буюу 70-аад оны соёлын хувьсгалаар сургуулийн хүүхдүүдэд,ялангуяа хойд Хятадад өсвөр насныханд өдөрт 100мг сүү улсаас үнэгүй өгдөг болсон юм.Үр дүнд нь Хятад залуусын гэдсэнд лактоз задлагч энзим бага зэрэг бий болж,нөгөө айхтар дорсойсон хөгцтэй шар шүд нь арай гайгүй болжээ.Үүнийг хэрэгжүүлэхийн тулд өвөр Монгол малчин айл бүрт нэг Хятад хүүхэд тэжээлгэж,эсэргүүцсэн өвөр Монголчуудыг харгислан устгаж байсныг бид мэднэ."Чонон сүлд" роман дээрхи болсон эмгэнэлт явдлыг социалист реализмын аргаар,маш сайхан гэрэл гэгээтэй дүрсэлсэнийг манай уншигчид талархаж шагшин хүлээж авсан.
Туршлагжсан Хятадууд одоо кальци агуулсан шахмал сүүн чихэр,бяслаг зэргийг ихээр үйлдвэрлэж эхэлсэн байна.Цөмийн зэвсэг бүтээж,сансарын гүрэн болсон Хятадуудын гэдэс лактоз задлах чадвартай болчихсон,танан цагаан шүдээ яралзуулан инээмсэглээд зогсож байвал гайхах зүйл алга болжээ.Нөгөө талаар сүү,цагаан идээний эх оронд амьдардаг Монголчууд бид нэг газар төвлөрөн шахалдаж,мал аж ахуйгаасаа хэт холдсоноос сүүн бүтээгдэхүүн хэрэглэхээ бараг больж эхэллээ.Хүртээмж,үнэ зэргээс болж импортын чихэрлэг зүйлд замбараагүй донтож шүд цоорол,ясны сийрэгжилтээр дэлхийд толгой цохиж явна.Үүнийг зүгээр гудамжаар дүүрэн байгаа хувийн шүдний эмнэлгүүдийн оочир дарааллаас харахад мэдрэгдэнэ.Сүүн бүтээгдэхүүн хэрэглэхгүй удвал лактозын олдмол харшилтай болдог гэсэн.Харь оронд удаан амьдарч байгаа элэг нэгтнүүд маань анхаараасай.Монгол хүн хаана ч очсон дасан зохицох чадвартай гэж бахархцгаадаг болсон.Үнэн хэрэгтээ Монгол ахуйгаас алсарч харь үндэстний эд эс,эрэг шураг нь болж байж ч мэдэх юм.Хорин жил Европт амьдарсан хүн нутагтаа ирээд сүүтэй цай уухаар гэдэс нь дүүрээд суулгаад хэцүүдэж байгаад буцсан.За тэгээд өрөм,шар тос,айраг цаашлаад гэдэсний шөл,хорхог боодог энэ тэр идвэл бүүр цаашаа пянгий нь даахгүй үхнэ.Монголын эрт эдүгээгийн уран зохиол,үлгэр домог,ерөөл магтаалд сүү цагаан идээний талаар дурдагдаагүй мөр шад гэж бараг байхгүй.Цагаан идээ хэрэглэхээ боливол хэдхэн үеийн дотор үндэстэн угсаатнаараа өөрчлөгддөг бололтой.Манай эргэн тойрны мал ахуйгаасаа холдсон Монгол угсаатнууд ч үүний нотолгоо байж мэднэ.Бид ч гэсэн энэ янзаараа цагаан идээнээсээ холдоод байвал алсдаа лактоз задлах чадваргүй, давжаа биетэй,тармууран шүдтэй хүүхэд залуустай, мутацийн өөрчлөлтөд орсон үндэстэн болох вий дээ. 

0 сэтгэгдэл