Шинэ сайд Д. Сумъяабазар "Геологийн үндэсний алба үүсч байгуулагдсаны 78 жилийн ойн баярын мэндийг нийт уул уурхайн салбарт ажиллаж, амьдарч, суралцаж байгаа үе үеийн хүмүүстээ хүргэе. 1945 оны энэ өдөр бүх нийтийн санал асуулгыг явуулж байсан түүхэн өдөр. Монгол Улсын эдийн засгийн суурь болсон салбарыг төлөөлж ажиллах болсондоо баяртай байна. Нөгөө талаас тэр их хариуцлагыг хүлээж байна. Төрийн алба гэдэг бол ёс зүйтэй хууль дүрмийн хүрээнд хариуцлагатай ажиллах ёстой чухал алба. Геологи уул уурхайн салбар гэдэг бол монгол хүн бүрийн амьдралыг тэтгэх чухал салбар тул зөв бодлого явуулах ёстой. Макро эдийн засгийг тогтвортой түвшинд байлгах, 2018 оны төсөв санхүүгийн бодлогоо зөв уялдуулах хүлээлт байна. Гадаадын хөрөнгө оруулагчидтай зөв бодлогоор харилцах ёстой. Ялангуяа уул уурхайн салбарт хөрөнгө оруулах гэж байгаа, оруулж байгаа Монгол Улсын гадаад харилцаан дээр цаашдын засаглалын тогтвортой байдал чухал түлхэц болно” гэлээ.
0 сэтгэгдэл