|

Наваз Шариф оффшорын асуудалтай холбоотойгоор улс төрийн карьер нь төгсгөл болох уу


Наваз Шариф оффшорын асуудалтай холбоотойгоор улс төрийн карьер нь төгсгөл болох уу

Пакистаны Ерөнхий сайд Наваз Шарифын нэр хүнд, улс төрийн замнал оффшорын асуудалтай холбоотойгоор төгсгөл болоход ойрхон болжээ. Панамын баримтууд дунд Наваз Шарифын хүүхдүүдийн нэр дээр байдаг хэд хэдэн оффшор компани байгаа нь илэрснээс хойш түүний нэр хүнд нилээд унаад байна. Хэдийгээр өөрийнх нь нэр дээр биш ч гэлээ Наваз Шарифын 3 хүүхдийн нэр дээрх оффшор компаниуд байгаа нь баримттайгаар дэлгэгдсэн нь энэ юм. Сөрөг хүчний улс  төрчид, хэвлэл мэдээллийнхэн түүнийг гэр бүлийнхээ үл хөдлөх хөрөнгө, ихээхэн хэмжээний өмчийг оффшор бүсэд нуун дарагдуулсан гэж шүүмжилж байна. Өнгөрсөн долоо хоногт болсон шүүх хурлаар Ерөнхий сайд Наваз Шариф өөрийгөө болон хөвгүүдээ буруугүй гэсэн мэдүүлэг өгчээ.

Наваз Шариф оффшорын асуудалтай холбоотойгоор улс төрийн карьер нь төгсгөл болох уу

Сөрөг хүчний удирдагч Имран Кан өнгөрөгч ням гарагт телевизийн нэвтрүүлэгт орох үеэрээ Ерөнхий сайдын гэр бүлийг авлигад идэгдсэн гэж хэлсэн юм. Тэрээр мөн " Пакистан улс, пакистанчуудын нэрийн өмнөөс энэ улсыг, ард иргэдийг удирдах ёс суртахуунгүй хүнийг албан тушаалаасаа бууж, татвараа шударгаар төлөх”-ийг шаарджээ. Цааш нь "Хэрвээ Наваз Шариф Ерөнхий сайдын албан тушаалаа өөрөө орхихгүй бол Лажор хотын зүүн хэсгийн Райвалинд орших Шарифын гэрийн гадна эсэргүүцлийн жагсаал зохион байгуулна” гэж мэдэгдэв. "Гэхдээ бидэнд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулах хэрэг гарахгүй байх гэж найдаж байна” хэмээн нэмж хэлжээ.

Наваз Шариф оффшорын асуудалтай холбоотойгоор улс төрийн карьер нь төгсгөл болох уу

Өнгөрсөн баасан гараг (долдугаар сарын 28)-т болсон шүүх хурлаар Пакистаны Дээд шүүхийн 5 гишүүн санал нэгтэйгээр Наваз Шарифыг ерөнхий сайдын албан тушаалаас нь огцруулж, шалгах шийдвэр гаргасан. Пакистан улсын Ерөнхий сайдын албан тушаалд гурвантаа дэвшин ажиллаж буй Наваз Шарифын хэрэг хараахан эцэслэн шийдэгдээгүй байна.

Панамын баримтад Наваз Шарифын хөвгүүд болох Хуссейн Наваз, Хассан Наваз, охин Мариам Сафдар нарын хэд хэдэн оффшорын компани бүртгэгджээ. 

Пакистаны Техрик-и-Инсап намынхны хувьд Наваз Шарифыг авилга, мөнгө угаах гэмт хэрэг, татвараас зайлсхийх зэрэг олон хэрэгт буруутгаж байгаа юм. Панамын баримтад Наваз Шарифын хөвгүүд болох Хуссейн Наваз, Хассан Наваз, охин Мариам Сафдар нарын хэд хэдэн оффшорын компани бүртгэгджээ. Тэдний гэр бүлийн өмгөөлөгчийн мэдэгдэж буйгаар бол хөвгүүд, охиных нь нэр дээр бүртгэлтэй эдгээр компаниуд албан ёсоор бүртгэгдсэн бөгөөд, компаниудын өмч хөрөнгө нь ч хууль бус аргаар бий болоогүй аж. Төрийн албан тушаалтны хөрөнгө оруулгын мэдүүлэгтээ оруулж зарлаагүй оффшор компаниудыг нь 2016 оны дөрөвдүгээр сард Панамын баримтуудаар дэлгэсэн билээ.

Наваз Шариф оффшорын асуудалтай холбоотойгоор улс төрийн карьер нь төгсгөл болох уу

Техрик-и-Инсап намын удирдагч Имран Кан Дээд шүүхийн шийдвэрийн дараа хийсэн мэдэгдэлдээ "Дээд шүүхийн шийдвэр нь ард түмний ялалт юм. Пакистанчууд бид байгалийн гамшиг, тэсрэх бөмбөг, тэрслүү үзэлтнүүдтэй дайтах бус авлигад идэгдсэн улс төрчид, төрийн албаныхантай тэмцэх ёстой. Тэднийг буулгаж авч, устгасан үед хүнд хэцүү бүхэн даган устана. Наваз Шарифын асуудал бол ердээ эхлэл юм. Бид авлигад автахгүй байхын төлөө тэмцэж, авлигаас улс орний хамгаалахад анхаарах хэрэгтэй ” гэжээ.

Наваз Шариф оффшорын асуудалтай холбоотойгоор улс төрийн карьер нь төгсгөл болох уу

Харин Шарифын намын буюу Пакистаны лалын шашинтны холбооны гишүүн Каважа Саад  Рафик "Бидний эсрэг шударга бус байдал бий болоод байна. Бид Ерөнхий сайдын эсрэг үүсээд байгаа байдлыг хүлээн зөвшөөрөхгүй. Манай намынхан шударга бус байдлын эсрэг тэмцдэг, ардчилсан аргаар улс орноо хүчирхэгжүүлэхээр хичээдэг ” хэмээн мэдэгджээ.

Ерөнхий сайдын албан тушаалаас нь огцруулсан хэдий ч Наваз Шарифын Пакистан дахь улс төрийн нөлөө багасахгүй бөгөөд парламентэд орох боломжгүй ч намаа удирдсаар байх юм.

Улс төр судлаачид Наваз Шарифыг огцруулсан явдлыг тэс өөр өнцгөөс харж байгаа бөгөөд "Шүүгчид өөр хүний шатрын хөлөг дээр тоглож, түүнийхээ тоглоомын дүрмийг хэрэгжүүлж эхэлсэн хэрэг. Дараагийн Ерөнхий сайд хэн байхаас Шүүгчид хэний шатрын хүү болсон нь харагдана” гэж дүгнэж байгаа аж.

0 сэтгэгдэл