|

Хоёр хүүхэд мөндөрт цохиулж хөнгөн гэмтжээ


Хоёр хүүхэд мөндөрт цохиулж хөнгөн гэмтжээ

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хутагт багийн нутгаар өчигдөр буюу 2017 оны 07 дугаар сарын 24-ны өдрийн 17:58 цагаас 18:10 цагийн хооронд салхины хурд 28 м/с хүрч ширүүсэн, аадар бороо, 2.5-4.0 см-ийн голчтой  мөндөр орж байгалийн гамшигт үзэгдэл боллоо.

Энэхүү гамшигт үзэгдлийн үеэр хоёр хүүхэд мөндөрт цохиулж хөнгөн гэмтэн эмнэлгийн тусламж авсан. Одоогоор биеийн байдал нь хэвийн байна. Мөн 20 айл өрхийн гэр нурж, 10 аж ахуйн нэгж, байгууллагын барилгын цонх хагарч, 64 байшингийн дээвэр мөндөрт цохигдон цөмөрч, салхинд хийссэн. 149 автомашины салхины шил, гэрлэн дохио хагарч, автомашины төмөр хийц мөндөрт цохигдон хонхойж, цахилгаан дамжуулах 0.4 кВт-ын 10 шон унасны улмаас 610 орчим айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын 2100 гаруй хэрэглэгчийн цахилгаан тасарч, үр тариа, төмс хүнсний ногоо тариалсан 300 орчим га талбай мөндөрт цохигдсон гэсэн урьдчилсан мэдээлэл ирүүлээд байна.

0 сэтгэгдэл