УИХ-ын гишүүн Д.Гантулгатай холбоотой асуудлаар өмгөөлөгч М.Ичинноров, Ч.Саранзаяа нар өнөөдөр дахин мэдээлэл хийлээ. Өмгөөлөгч М.Ичинноров хэлэхдээ "УИХ-ын гишүүн Д.Гантулгын хүчингийн хэрэг хийсэн гэдэг нь олон зүйлээр нотлогдоод байхад Та өөрөө огцроод нэрээ татаад шалгуулаач. Хохирогчдоос уучлалт гуйгаач гэж сануулж хэлсэн. Бид олон баримт байгаа гэж анхааруулж хэлээд байхад өөрөө үйлдэл хийхгүй байна... УИХ-ын гишүүн Д.Гантулгатай холбоотой хэргийг хэрэгсэхгүй болгосон. Эд мөрийн баримт нотлох баримт устгасан байж болзошгүй, нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн байж болзошгүй гэсэн үндэслэлээр бид өнөөдөр АТГ-т хандаж байна. 12-ны өдөр хэрэг үйлдэгсэн. Эд мөрийн баримт болох хохирогч бүсгүйн дотуур хувцас, ор хөнжлийн даавууг шалгуулахаар өгсөн. Шүүхийн шинжилгээгээр баримтаас эр бэлгийн эс гарсан гэсэн дүгнэлт хийсэн байгаа. Гэтэл шинжилгээний хариуны тэмдэглээн дэх эр бэлгийн эс илэрсэн гэсэн мэдээллийг арилгаж өөр мэдээлэл бичсэн байсан. Бид хохирогчийн даавуу болон дотуур хувцсыг өөр дээрээ авсан.Тэгэхээр шинжилгээний хариун дээр устгасан хэсгийн баримт нь бидэнд байгаа гэсэн үг. АТГ-аас үүнийг тогтоож өгөөч, эд мөрийн баримтыг устгасан хуурамчаар баримт бүрдүүлсэн энэ зохион байгуулалттай гэмт хэргийг шалгаж өгөөч гэж хүсэж байгаа юм. Энэ хэргийг эрэгтэй, эмэгтэй хүний хооронд болоод өнгөрсөн зүйл гэж яриад өнгөрч болохгүй. Үүний ард төрийн албан тушаалтан өндөр босготой байх зэрэг асуудал хөндөгдөнө. Маш том цэвэрлэгээ хийгдэх асуудал гэж бодож байна. Зөвхөн хүчингийн хэрэг гэж үзэж болохгүй, нийгмийн маш том цэвэрлэгээ. УИХ-ын гишүүн ёс зүйн зарчимтай болох ёстой. АТГ-т хүсэлт өгсний дараа УИХ-ын дарга, УИХ-ын Хууль зүйн Байнгын хороонд хандана. Учир нь Д.Гантулгыг сонгосон тойргийн иргэд бидэнд хандсан” гэсэн юм.
За харин Д.Гантулга гишүүнд хүчиндүүлсэн гэх эмэгтэйн эгч Ч.Саранзаяа хэлэхдээ "Дүү маань хоёр удаа амиа хорлох гэж оролдсон. Өмнө нь машиныхаа түлхүүрийг аваад би үхлээ гэж давхисан. Араас нь би таксидаад бөөн юм болсон. Тэрний дараа намайг цагдаа прокуророор явах гээд ганц удаа ганцааранг нь үлдээгээд гарахад гарынхаа судсыг ханасан. Гэхдээ одоо гайгүй” хэмээн ярьлаа.
1 сэтгэгдэл