|

Хүчтэй шуурганы улмаас зургаан аймгийн 125 сум цахилгаангүй байна

Хүчтэй шуурганы улмаас зургаан аймгийн 125 сум цахилгаангүй байна

Архангай, Булган аймгийн нутаг дэвсгэрт урд шөнө хүчтэй салхи шуурч, мөндөр орсны улмаас Эрдэнэт – Булганы 110 КВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамд аваарь гарчээ. Энэхүү осол аваарын улмаас нийт зургаан аймгийн 125 сум одоогийн байдлаар тог цахилгаангүй байна. Уг гэмтэл "ЦДҮС” ТӨХК-ийн "Эрдэнэт” дэд станцад 2017.06.28-ны 21:57 цагт гарсан бөгөөд  гэмтлийн улмаас Булган, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Хөвсгөл, Завхан аймагт тог цахилгаан тасраад байгаа юм. 

Байгалийн онц аюулт үзэгдлийн улмаас үүссэн аваарийг арилгахаар Эрчим хүчний сайд П.Ганхүүгээр ахлуулсан баг газар дээр нь ажиллаж байна. 

Мөн Эрчим хүчний сайдын тушаалаар "ЦДҮС” ТӨХК-ийн хэмжээнд онцгой нөхцөл байдлын үед ажиллах бэлэн байдлыг зарлан ажиллаж байна. Энэ хүрээнд шөнийн 02:00 цагт Хангайн бүсийн салбар, Хархориноос 10 хүний бүрэлдэхүүнтэй 1 фургон, 1 вышкатай бригад, 02:30 цагт Багануур ЗӨБ салбараас 7 хүний бүрэлдэхүүнтэй 1 фургон машинтай бригад гэмтэл устгахаар гарсан байна. Улаанбаатар салбараас 13 хүний бүрэлдэхүүнтэй 1 маяти кран, 1 25 тоннын Хово кран, 1 КАТ / газар ухагч машин / 5ш төмөр бетонон тулгуур ачиж 05.34 цагт гарчээ. 
Одоогийн байдлаар Тайширын УЦС, Богдын УЦС нь Завхан, Говь-Алтай аймгийн хэрэглэгчдийг усны эрчим хүч буюу сэргээгдэх эрчим хүчээр хангаж байгаа аж. Тайширын УЦС хоёр турбины горимоор 6 МВт, Богдын голын УЦС 1 МВт –ын ачаалалтай зэрэгцээ ажиллаж байна. 


401 сэтгэгдэл