|

Канад эр 25 эхнэртэйгээ албан ёсоор гэр бүл болохын тулд давж заалдах шүүхэд ханджээ


Канад эр 25 эхнэртэйгээ албан ёсоор гэр бүл болохын тулд давж заалдах шүүхэд ханджээ

Канадын иргэн Уинстон Блэкмор олон эхнэртэй байх эсэхээ хуулийн дагуу шийдүүлэхээр олон жилийг зарцуулж байгаа бөгөөд даваа гарагт давж заалдах шатны шүүхэд дахин өргөдөл гаргажээ.

Энэ жил 30 настай Уинстон Блэкмор, 53 настай Жеймс Олер нарыг Их Британийн Колумбиагийн Дээд шүүхийн шүүгч Шери Энн Донеган хууль зөрчсөн гэм буруутай хэмээн тогтоосон байна. Блэкморын хувьд 25 эхнэртэй бол Олер 5 эхнэртэй өнөр өтгөн гэр бүлийн тэргүүнүүд аж. Блэкмор өөрийн олон эхнэрээ өөрийн шүтдэг шашны итгэлийнхээ нэг хэсэг хэмээн үздэг төдийгүй олон эхнэртэй байх нь түүнд Бурханаас олгогдсон эрх хэмээн бат итгэлтэй байдаг гэжээ. Дээд шүүхээс гарсан өөрийг нь буруутайд тооцсон шийдвэрийн хариуд Блэкмор : Намайг болон миний Бурханаас заяасан эхнэрүүдийг буруутай хэмээн үзэж буй нь итгэж биширдэг шашин шүтлэгийг минь буруутгаж байгаа хэрэг юм. Үүнийг би хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй хэмээн үзэж буйгаа илэрхийлэн Давж заалдахаар шийдсэнээ мэдэгдсэн байна. Блэкмор, Олер нарын хувьд 1990-ээд оны эхэн үеэс олон эхнэртэй байх хуулийг батлуулахын төлөө, өөрсдийн гэрлэлтийг албан ёсны болгож хуульчлан батлуулахын төлөө шүүхээр заргалдаж яваа ажээ. Хэрэв давж заалдах шатны шүүх тэднийг мөн буруутай гэж үзвэл тус бүрт нь хамгийн дээд тал нь 5 жилийн хорих ял оноох юм. "Хэдэн арван жилийн турш хөөцөлдсөн, хэдэн арван мянган ам.доллар зарцуулсны дараа бидний итгэл үнэмшлийг үгүйсгэж буйг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй” хэмээн тэд мэдэгдсэн байна.

Блэкмор, Олер хоёр бол Мормоны шашны Есүс Христийн Хожмын үеийн гэгээнтнүүдийн фарапамистик сүмийн гишүүд бөгөөд тэд АНУ-ын Юта мужийн Аризонагийн хилийн жижигхэн хэсэгт амьдарцгаадаг.

Мормоны шашин 19 дүгээр зууны сүүлчээр олон эхнэр авах ёсноосоо татгалзсан хэдий ч энэ шашныг шүтэгч зарим хүмүүсийн хувьд олон эхнэр авах явдал мэр сэр гарсаар байгаа юм.

Таван эхнэртэй Олерийн хувьд 2002 онд Айдахо мужийн хойд хэсэг буюу Канад улстай хиллэн орших нутгийн Мормоны шашинтуудын удирдагч Уоррен Жеффсийн залгамжлагчаар тодорсон байна. Өмнөх удирдагч Уоррен Жеффс одоогоор Техас мужийн шоронд ял эдэлж байгаа ч сүсэгтнүүдийнхээ хувьд хүндтэй хүн хэвээр төдийгүй Олерийг шоронгоос удирддаг гэж хуулийнхан хардаж байгаа ажээ. Уоррен Жеффс өөрийн сүйт бүсгүйгээр сонгосон насанд хүрээгүй охидод бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр ял эдэлж байгаа юм.

Дээд шүүхийн шүүгч Шери Энн Донеганы мэдэгдсэнээр Жейн шүүх хуралд оролцохоор сайтар бэлтгэгдсэн гэрч байжээ. "Тэр асуулт бүрт маш болгоомжтой хариулж байсан. Хариулт бүр дээр бэлтгэл хийж,  ямар асуултанд юу гэж хариулбал зөв болохыг түүнд сургаж байсан байх” хэмээн сэжиглэж буйгаа илэрхийлжээ.

Энэ оны нэгдүгээр сард болсон Блэкмор, Олер нарын шүүх хуралд Блэкморын эхнэр Жейн  Блэкмор гэрчээр оролцсон байна. Дээд шүүхийн шүүгч Шери Энн Донеганы мэдэгдсэнээр Жейн шүүх хуралд оролцохоор сайтар бэлтгэгдсэн гэрч байжээ. "Тэр асуулт бүрт маш болгоомжтой хариулж байсан. Хариулт бүр дээр бэлтгэл хийж,  ямар асуултанд юу гэж хариулбал зөв болохыг түүнд сургаж байсан байх” хэмээн сэжиглэж буйгаа илэрхийлжээ.

Блэкмор, Олер нарын олон эхнэртэй байгаа нь Канадын гэр бүлийн тухай хуулинд олон эхнэртэй байхыг хүлээн зөвшөөрөх эсэх нь тодорхой бус байгаа шалтгааны улмаас олон жилийн турш үргэлжилсэн зарга болон шийдэгдэж чадахгүй яваа аж. Блэкмор, Олер нарын өмгөөлөгч шашин шүтлэгийн хүрээнд олон эхнэртэй байх нь Үндсэн хуулийг зөрчсөн эсэх тухай асуулгыг Дээд шүүхэд 2011 онд илгээсэн байна. Үндсэн хуулийн лавлагааны асуултад ирсэн хариу нь "Хүний эрх, эрх чөлөөний дүрмийн дагуу шашин шүтлэгийн эрх чөлөөг зөрчөөгүй ” гэж иржээ. Ийм хариу хүлээн авсан учраас Блэкмор, Олер нар давж заалдахаар шийдсэн бөгөөд олон эхнэртэй байх нь Үндсэн хууль зөрчөөгүй гэдгийг батлаж байж санаа нь амарч, шүүхээр заргалдахаа зогсооно гэж тайлбарласан байна.

0 сэтгэгдэл