Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт байрлах Ноён ууланд тусгай зөвшөөрөл олгосонтой холбоотой маргаан үргэлжилсээр байна. Уг хэргийг анхан шатны шүүх жил гаруйн хугацаанд шүүж байгаа ч үндсэн маргааныг одоо хүртэл хэлэлцээгүй байгаа билээ. Хэд хэдэн удаа хойшилж байсан уг хэргийг хамгийн сүүлд буюу уржигдар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд дахин хэлэлцлээ.
Тодруулбал Ноён уулаа аврах хөдөлгөөн, нийгэмд үйлчлэх ТББ-ын нэхэмжлэлтэй Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтэст холбогдох хэргийгдавж заалдах шатны шүүх дахин дэнсэллээ.
Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс актын биелэлтийг түдгэлзүүлэх тогтоол гаргасныг эсэргүүцэн хариуцагч АМГТГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд болох, Засгийн газар, "Сентерра Гоулд Монголиа” ХХК-ийнхан тэдний өмгөөлөлгч нар гомдол гаргасан юм.
Ноён ууланд алт олборлох тусгай зөвшөөрөл олгосон асуудлаар захиргааны хэргийн анхан шатны шүүх актын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хоёр дахь удаагаа хүчингүй болгосон байна.
Хуульд зааснаар шүүх энэ асуудлыг зөвхөн нэг удаа шийдэх байтал анхан шатны шүүх хоёр дахь удаагаа хэлэлцсэн нь алдаа болсон гэж давж заалдах шатны шүүхийн шүүгч нар үзжээ.
Дашрамд дурдахад, Гацууртын ордын алтны нөөцийг 75 тонн хэмээн тогтоож, Монгол улсын стратегийн 16 дах ордоор бүртгэж авсан. Ингэснээр тус ордыг эзэмшигч "Сентерра гоулд” компанид үйл ажиллагаа явуулах эрхийг нь олгож, УИХ-аас тус ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг 34 хувь байхаар тогтоосон.

Б.Сансар
olloo.mn
olloo.mn
0 сэтгэгдэл