|

МАН-ын даль жигүүрүүд хариуцлага тооцохоор яарч байна


МАН-ын  даль жигүүрүүд хариуцлага тооцохоор яарч байна

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланг эхний ээлжинд огцруулах ёстой гэж үзэж буйгаа Нийслэлийн МАН-ын хорооны дэд дарга М.Ганбаатар нарын хүмүүс өнөөдөр мэдэгдлээ. МАН-ын бага хурлын гишүүд намынхаа удирдлагуудтай хариуцлага тооцох ёстой гэж үзэцгээж байна. М.Ганбаатар хэлэхдээ  "МАН бол зөв нам.Зөв нам учраас хариуцлагын тогтолцоо зөв байж улс төрийн соёлыг тогтоох ёстой. Энэхүү зарчмыг бий болгохын тулд шаардлага гаргасан.МАН-ын гишүүдийн хөдөлгөөнийг бид байгуулсан. Энэ нь хэн нэгэн хүнийг огцруулаад хариуцлага тооцоод тарах хөдөлгөөн биш. Цаашдаа шат шатанд зөв зүйлийг бий болгохын төлөө явна. Эхний удаад бид МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланд шаардах бичиг хүргүүлж байна. МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, 2017 оны ерөнхийлөгчийн сонгуулийн ерөнхий менежер Д.Амарбаясгалан нь сонгуулийн үйл ажиллагаанд намын анхан шатны байгууллага болон гишүүд дэмжигчдийнхээ хамтын удирдлага, эв нэгдэл, дотоод ардчилал, шударга зарчмыг баримтлан ажиллаж чадаагүй. Мөн дотоод удирдлагаар хангаж, оновчтой үнэлэлт дүгнэлт өгч шийдвэр гаргаагүй учраас бид ялагдлаа. Иймээс Д.Амарбаясгаланг өөрийн хүсэлтээр хариуцлагаа хүлээж ажлаа өгөхийг шаардаж байнаЗөвхөн нэг хүнтэй хариуцлага тооцоод дуусахгүйгээр уриалга гаргана. Намын жирийн гишүүдийн оролцоог хангаж ажиллана.  Энэхүү уриалгыг шат шатны намын байгууллагууд, МАН-ын дэргэдэх төрийн бус байгууллагуудад хандаж гаргаж байна. Хариуцлагатай хамтын ажиллагааг хангаж ажиллах тус уриалганд МАН-ын удирдах зөвлөлийн 50 хувийг анхан шатны байгууллагаас хүний нөөцөөс бүрдүүлэх журмыг бий болгож, намын бага хурлаар хэлэлцүүлэхийг шаардаж байна” гэхчлэн мэдэгдлээ.  

Тэгэхээр МАН-ын даль жигүүрүүд ийнхүү өнөөгийн удирдлагууддаа хариуцлага тооцох ажиллагааг яаравчлахыг шаардаж эхэллээ. Эхний бай болоод буй Д.Амарбаясгалангийн төдийгөөс өдийг хүртэлх карьерын талаарх мэдээллийг энэ дашрамд хүргэж байна.

Сануулахад, сонгуульд ялагдсан М.Энхболд өчигдөр МАН-ын даргын хувиар сошиал хуудсаараа дамжуулан тодруулга хийсэн. Тэрбээр  "2017.07.08-ны өдрийн МАН-ын Удирдах зөвлөлийн 10 дугаар хурлаар оруулж, хэлэлцүүлсэн асуудлуудынхаа талаар тодотгосон байсан. Тодруулбал,

1. Ард түмний сонголтыг хүндэтгэн үзэж, шинэ ерөнхийлөгчийг наадмын өмнө тангараг өргүүлэх,

2. Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл ажиллагаа, үр дүнгийн талаар анализ хийж, дүгнэлт гаргах,

3. 2017 оны 09 дүгээр сард намын бага хурлыг зарлан хуралдуулах, сонгуулийн үр дүнгийн талаарх дүгнэлтийг хэлэлцэх, намын их хурлыг товлон зарлах,

4. МАН-ын ээлжит их хурлаар өнгөрсөн 27 дугаар их хурлаас хойших үр дүн, алдаа дутагдлыг авч хэлэлцэх, намын дунд хугацааны зорилго зорилтыг тодорхойлох, намын шинэ удирдлагыг сонгох, 2020 оны сонгуульд бэлтгэх ажлыг эхлүүлэх нь зүйтэй хэмээн санал оруулсныг Удирдах Зөвлөлийн гишүүд дэмжсэн болно” гэсэн байсан юм.

Тэгвэл МАН-ын гишүүд удирдлагуудтайгаа хариуцлага тооцохоор яарч байна.

Эх сурвалж: Hunnu.mn

3 сэтгэгдэл