|

Олонд танигдаагүй "ДЭД САЙДУУД"-ын халаа хэзээ бий болох вэ?


Сүүлийн үед олон нийтийн дунд тархсан нэгэн элит үг бий болоод удах шинжтэй. Хариуцлага тооцдог төртэй Монгол гэж ярих хүмүүс ч олон болжээ. Тэгвэл иргэд бид нарын татварын мөнгөөр цалинждаг "Дэд сайд"-ууддаа хэзээ хариуцлага тооцох бэ? гэсэн асуулт мэт тэмдэг ард иргэдийн дунд түгээн тархаад удаж байх шиг. Ард иргэдийн төлөөлөл гэх тодотголтой болохоос яг үнэндээ тэд юу юуны дэд сайдууд нь тодорхой бус. Би хувьдаа нэгийг нь ч мэдэхгүй юм гэж халаглан ярих цөөнгүй иргэд байна. Тэгвэл товчхондоо дэд сайдуудын танилцууллага ингэж эхэлнэ.

Байгаль, орчин, аялал жуулчлалын дэд сайд Цэрэндоржийн Батбаяр: Булган аймгийн Хутаг -Өндөр суманд 1964 онд төрсөн. Эрдэнэт хотын арван жилийн дунд сургуулийг төгсөөд 1984 онд ОХУ-ын Волгоград хотын Техник мэргэжлийн сургууль,     1996 онд "Шихихутаг” хууль зүйн дээд сургуулийг тус тус төгссөн. Орос, Энэтхэг, Солонгос, Сингапур улсад эдийн засаг, удирдахуйн ухаан, манлайллын чиглэлээр суралцсан. Эрх зүйч мэргэжилтэй. Магистр зэрэгтэй. Орос, англи хэлний мэдлэг туршлагатай Ц.Батбаяр нь 14 жил Төрийн албанд  ажилласан байх юм. Тэрбээр дэд сайдын албаныг хашиж яваа энэ үед гарт баригдаж, нүдэнд харагдтал юу хийж бидэнд танигдсан нь тодорхой бус хэвээр байна.

Төрийн алба халгаатай гэдэг шиг. Дараагийн дэд сайд хэн гээч Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Батчулууны Цогтгэрэл хэмээх эрхэм түүнийг телевизээр үзэгчид ба цахим сүлжээны хэрэглэгчид шилэн Цогоо гэдгээр нь сайн мэднэ. Тэгвэл энэ шилэн Цогоо яаж явж байгаад дэд сайд болсонг би байтугай олон иргэд мэдэхгүй. 

Тус дэд сайдын намтар түүхтэй танилцаад үзвэл 1980 онд Улаанбаатар хотод төрсөн.1998 онд нийслэлийн 10 жилийн 5 дугаар дунд сургууль, 2011 онд "Роял” олон улсын дээд сургууль, 2013 онд Лондонгийн "Ковентри” их сургуулийн Төрийн удирдлагын институт, 2014 онд "Их засаг” их сургуулийг тус тус төгссөн. Олон улсын бизнес, менежер мэргэжилтэй. Төрийн захиргааны удирдлагын магистр. Англи хэлний мэдлэгтэй, танилцаж судлаад харвал нэг иймэрхүү шилэн Цогоо маань. 

 Шил шилээ дарсан дэд сайдуудын цуваа бас үргэлжсээр л байна. 1979 онд Говь-Алтай аймгийн Халиун суманд төрсөн Санжаагийн Мөнгөнчимэг нь 1997 онд Ховд аймгийн 10 жилийн 2 дугаар дунд сургууль, 2001 онд МУИС-ийн Эдийн засгийн дээд сургууль, 2012 онд АНУ-ын Калифорни мужийн Олон улсын их сургуулийг тус тус төгссөн. Эдийн засагч, бизнесийн удирдлага, менежер мэргэжилтэй. Бизнесийн удирдлага, олон улсын худалдааны магистр. Орос, англи хэлний мэдлэгтэй.  Төгссөн сургууль, сурсан хэл усаараа бол ард түмнээсээ хавьгүй дээр боловсрол мэдлэг энэ эмэгтэй юуны дэд сайд вэ? гэхийн бол  Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд-ын алба хашиж яваа нэгэн олонд тэр бүр нүүр царайгаа гаргаад байдаггүй дэд сайдын нэгэн ажээ. 

 

Цаана чинь бусад дэд сайд нараас хэлний мэдлэг боловсролоо хамаагүй дээр тоогддог нэгэн дэд сайд бол Архангай аймагт 1981 онд төрсөн. Хүрэлбаатарын Булгантуяа Хөгжлийн эдийн засаг, олон улсын эдийн засгийн ухааны магистр. Англи, хятад, япон хэлний мэдлэгтэй гэх энэ эрхэм Сангийн дэд сайд-аар томилогдож ажиллаж байна. 

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд хэн гэж үү? Нөгөө 2008 - 2012 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд асан Ёндонгийн Отгонбаяр маань төрийн албанд 22 жил ажилласнаас гадна улс төрийн албан тушаалд бол 11 жил тасралтгүй ажилласан тус эрхэм мөчөөгөө өгөлгүй дэд сайд болчихсон явж байна. 

Нэр тодроогүй дараагийн дэд сайд бол Батлах хамгаалахын дэд сайд тодотголтой Тогоочийн Дуламдорж нь бас хэл усны мэдлэг нь биднээсээ ихээ хол гарсан. Төрийн албанд мөн л 14 жил ажилласан туршлагатай нэгэн.

Төрийн албанд 15 жил ажиллаж үүнээс 7 жил улс төрийн захиргааны албан тушаалд тууштай зүтгэж байгаа Баттөмөрийн Энхбаяр нь Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд болчихсон явж байна. Ямар ч хууль, эрх зүйн мэдлэггүй хүн яаж байгаад хууль зүй, дотоод хэргийн дэд сайдын албан тушаалтан болчихов оо хөөрхий.

Эрүүл байвал мянган жаргалан гэдэг дээ. Тэгвэл Эрүүл мэндийн дэд сайд - аар зүс таних нь байтугай нүүр царай олонд тийм ч танигдаагүй Увс аймгийн Улаангомын төрийн албанд 24 жил ажилласан гэх Ламжавын Бямбасүрэн өдгөө дэд сайдын албанд цуцахгүй зүтгэж явна. 

Эрчим хүчний дэд сайд Түдэвхүүгийн Гантулга үүнийг олон иргэд бүүр танихгүй. Тэрбээр бас төрийн албанд тасралтгүй 20 гаруй жил ажиллаж яваа Говь- Алтай нутгийн хүн ажээ.

Төрийн албанд 32 жил ажилласан. Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд - аар Өмнөговь аймгийн Хүрмэн сумын уугуул Хоохорын Бадамсүрэн нь маань бусад дэд сайд нараасаа илүү олон жил төрийн албанд зүтгэжээ. 

Гэхдээ манай төрд байгаа эрхмүүд ингэж зүтгэснийг харахад ач холбогдолтой болоод дэд сайдууд болсон нь ойлгомжтой.Энэ яахав. Нөхдүүдийн орон тоог байхгүй болговол тус дэд сайдуудад өгдөг цалин хангамжаар ой хээрийн түймрийг бүрэн унтраах онгоц авна гээд бодоод үзэхээр энэ нөхдүүд бидэнд хэрэггүй Эх орон минь бидэнд хэрэгтэй санагдах юм.  МАН дэд сайдын албан тушаалыг бялуу хүртээх зорилгоор Засгийн газартаа бий болгосон, хямралын энэ цаг үед бол "муу эрд халдага дараа" гэдгийн үлгэр болж байгаа юм. Эрх мэдэл, үүрэг роль багатай гэж хэдийнээсээ шүүмжлэгдээд ирсэн. Үүнийгээ дагаад дэд сайдын албан тушаалыг хэрэгцээ байхгүй гэж олон түмэн тодорхойлдог.  Нэр нь олонд тодроогүй дэд сайдууддаа хэзээ хариуцлага тооцож дэд сайдынх нь сэнтийгээс нь буулгах бэ? УИХ-ын дарга, аа.

 

 Эх сурвалж: Fact.mn Сэтгүүлч Ч.Зэвэг

 

 


0 сэтгэгдэл