|

Ч.СОДНОМЦЭРЭН: ТӨВ АЙМАГТ САНАЛЫН МАШИН УНШИХГҮЙ БАЙГААГААС ГАР АЖИЛЛАГААНД ШИЛЖСЭН

Ч.СОДНОМЦЭРЭН: ТӨВ АЙМАГТ САНАЛЫН МАШИН УНШИХГҮЙ БАЙГААГААС ГАР АЖИЛЛАГААНД ШИЛЖСЭН

 

СЕХ-оос сонгогчдын ирцийн талаар мэдээллээ. Энэ үеэр Төв аймагт санал тоолох машин ажиллахгүй байгаа тухай мэдээлэлд тайлбар өглөө. Энэ талаар Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн "Төв аймагт асуудал гарсан. Саналыг хуудсыг санал авах машин таньж, уншихгүй байна гэсэн мэдээлэл ирсэн. СЕХ дээр ажиллаж байгаа ТЕГ, Мэдээлэл технологийн төв, Харилцаа холбооны зохицуулах хорооны хамтарсан  10 баг гаргаад учир шалтгааныг тогтоохоор ажиллаж байна. Газар дээр нь очоод техникээс болсон байна уу, саналын хуудаснаас болсон уу гэдгийг тогтоохоор 10 баг сумдууд руу гарсан. 

Одоогоор Төв аймгийн санал авах ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Сонгуулийн тухай хууль санал авах тоолох машинд гэмтэл, саатал гарсан тохиолдолд гар ажиллагаанд шилжинэ. Үүнийг СЕХ журмаар батална гэж хуульд заасан. Энэ дагуу гар ажиллагаанд шилжсэн. Одоогоор өөр аймгуудад дээрхтэй адил асуудал гараагүй" гэлээ.


0 сэтгэгдэл