|

Саналын хуудсыг энэ сарын 3-ны дотор хүргэнэ

Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь санал хураалт энэ сарын 7-нд болохтой холбогдуулан Сонгуулийн ерөнхий хороо алслагдмал аймгуудын саналын хуудсыг хүргүүлж эхэлжээ. Мөн гадаадад байгаа сонгогчдын саналын хуудсыг хүргүүлсэн байна. Саналын хуудсыг энэ сарын 3 гэхэд  бүх аймаг, сумдын санал авах хэсгүүдэд   тагнуулын байгууллага болон цагдаагийн хамгаалалттай хамтран хүргэж дуусгах аж. Саналын хуудаст МАН-аас нэр дэвшигч М.Энхболд, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга нарын цээж зураг болон сонгох тэмдэглэгээ буй.

"Иргэдийн дунд өмнө нь санал өгсөн хүмүүс дахин санал хураалтад оролцохгүй гэсэн ташаа мэдээлэл явж байгаа. Энэ бол худлаа мэдээлэл. Монгол Улсын сонгуулийн насны бүх иргэн дахин санал өгнө” гэж Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлсэн юм.


0 сэтгэгдэл