|

Охиноо хүчиндүүлсэн эцэг бүрт гал асна

 Охиноо хүчиндүүлсэн эцэг бүрт гал асна

Таны харж буй энэ булиа чийрэг Орос эр бол 14 настай охиноо хүчирхийлүүлсэн аав. Хөрөнгөтэй, танилтай гаж донтон дээрэлхүү эрийг шүүх танхимд хөнөөсөн жирийн л эцэг. Шүүх 14-хөн настай охиныг нь хүчирхийлсэн эрд зөөлөн ял оноосон тул гар хийцийн 3 хутга гарган ирж гэмт хэрэгтэн рүү шиджээ. Энэ явдал хоромхон зуур болсон бөгөөд цагдаа нар хариу үйлдэл хийж амжаагүй байна. Гурван хутга байндаа туссан ба хоёр нь зүрхэн тус газарт онож, гурав дахь хутга төвөнхийг нь цөм цохижээ. Яллагдагч газар дээрээ үхсэн байна. Өшөө авагчийг тэр дороо баривчлав. Хийсэн үйлдэлдээ сэтгэл ханасан Каравайкин (өшөө авсан иргэн) эсэргүүцэлгүй, бууж өгсөн бөгөөд цагдаад дахиад хоёр хутга гаргаж өгсөн байна.


 Орос эр "Анхилуун сайхан цэцэг ургуулдаг, тэгсэн чинь нэг нь шавартай гутлаараа гишгэж дэвсдэг. Ийм юм тохиолдсон хүн бүр миний үйлдлийг ойлгох болно. Миний охин хоёр удаа амиа хорлохыг оролдсон, тохиолдлоор аврагдсан. Охин одоо болтол сэтгэцийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Гэтэл энэ новшид дөнгөж таван жил өглөө, бүр тэнсэн харгалзахаар шүү” гэж бухимдлаа илэрхийлсэн байна. 


Түүнийг цагдаагаас гомдлоо авахыг шаардан удаа дараа их хэмжээний мөнгө санал болгосон ба тэр ч байтугай зодох гэж үзсэн ч хуучин афганы дайчныг бараагүй байна. Энэ бүхэнд дүгнэлт хийн шүүх хөнгөн ял онооно гэж аав таамаглаж байжээ. Тэгээд интернет үзэж байгаад шиддэг хутга бэлдэж эхэлсэн байна. Эрчимтэй долоо хоног бэлдсэний дараа хорин метрээс хулууг амархаан онодог болж.


Жич: Дээд шүүхийн шийдвэрийн дагуу иргэн Каравайкинд найман жил хорих ял сонсгож, ялыг тэнсэн харгалзсан учир шүүхийн танхимд сулласан байна. Олонхид нь янз бүрийн насны охин байсан, тангарагтны шүүхээр ийм шийдвэрийг гаргажээ.


Эх сурвалж: https://www.visper.org.ua/otets-otomstil-v-zale-suda


0 сэтгэгдэл