|

Шуурхай: Дахин санал хураалтыг ирэх сарын 09-ны өдөр авахаар боллоо

Шуурхай: Дахин санал хураалтыг ирэх сарын 09-ны өдөр авахаар боллоо
Санал хураалтын хамгийн сүүлийн хэсгийн хорооны дүнг өнөөдөр 09. 10 цагт Говь-Алтай аймгийн Цогт сумаас авч нэгтгэжээ.
 
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын урьдчилсан дүнгээр АН-аас нэр дэвшигч Х.Баттулга, МАН-аас нэр дэвшигч М.Энхболд нар хоёр дахь шатны санал хураалтад оролцохоор болсныг Сонгуулийн Ерөнхий хороо дөнгөж сая мэдээллээ. Улмаар өнөөдрийн хуралдаанаараа дахин санал хураалтыг ирэх сарын есны өдөр буюу 7 дугаар сарын 9-нд, гадаадад амьдарч байгаа монголчуудын саналыг ирэх сарын 4-ны өдөр авахаар төлөвлөсөн байна.

2 сэтгэгдэл