|

Энэ өдрийн зурхай /2017.01.23/

Өнөөдөр аргын тооллын 2017 оны нэгдүгээр сарын 23. Даваа гараг. Билгийн тооллын XVII  жарны "Муу нүүрт" хэмээгч Гал 

бич жилийн өвлийн дунд цагаан хулгана сарын 26. Сумъяа гараг. Эрхтэний тэнгэрт одтой, зургаан цагаан мэнгэтэй, цагаан нохой өдөр. 

Барилдлага: Идэр 
Шүтэн барилдлага
: Хуран үйлдэхүй
Суудал: 
 Төмөр

Өдрийн наран 8 цаг 17 минутад мандан, 17 цаг 41 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн.

Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал үргэлжид ирэх сайн

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Анхаарал төвлөрөх өдөр. Бүх анхаарлаа төвлөрүүлж цаашдын төлөвлөгөөгөө нарийн боловсруул. Таны хүсэл эрмэлзэл хилийн чанад руу тэмүүлнэ. Холын аялал, бизнесээ өргөжүүлэхэд таатай тул шийдвэр гарга. Явсан хүн хождог тул хүслээ дарж, шийдэмгий биш байх хэрэггүй.


ҮХЭР (4/20-5/20)

Ямар ч зүйлийг эхлэхэд сайн өдөр. Амжилтын алтан эхлэл дээр байна. Тооцоо судалгаа сайтай ажил од эрхэсийн эерэг нөлөөгөөр амжилттай хэрэгжинэ. Бусдад та сайхан сэтгэгдэл төрүүлж чадна. Гай газар дороос гэдэг тохиолдохыг үгүйсгэхгүй. Сайн төвлөр гэсэн үг. Ухаан санаагаа төвлөрүүлж чадвал тодорхой үйл хэрэгт амжилт гаргана.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Ажилдаа ханцуй шамлан орох өдөр. Түншүүдтэйгээ урьдчилан гэрээ хэлэлцээр хийх, маркетингийн судалгаа явуулах, шаардлагатай мэдээлэл хүлээн авах магадлалтай. Нөхцөл байдал сайнгүй ч дэлхий сөнөчихгүйгээс хойш шинэ төслүүдээ барьж авах цаг болжээ. Амьдралдаа ямар нэгэн зүйлийг эрс өөрчлөхөөр шийдсэн бол хойш тавилгүй эхлэ. Хувийн асуудалдаа шийдвэр гаргахаар зоригло, энэ зоригийнхоо төлөө та шагнуулах болно.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Итгэл найдвар, үнэнч шударга байдал давамгайлсан өдөр. Хамтрагч нарыг зүгээс зарим нэг тогтворгүй байдал илрэх боловч хүнд үед танд итгэх болно. Бусдад биелэгдэшгүй амлалт бүү өг. Эргэн тойрныхондоо шударга ханд, бүү бөөрөнхийл. Хийж чадах зүйлээсээ илүүг өөртөө бүү үүр. Чадвартай хүний хүчийг ашигла.


АРСЛАН (7/23-8/22)   

Хуурамч бардам зангаа орхиж хувь заяа танд өгсөн зүйлийг авахад бэлэн бай. Байгаадаа сэтгэл хангалуун байхаас гадна хувь заяаны төөргийг голж болохгүй өдөр. Ийм байгаа бол тийм байхаар л та амьдарч байгаадаа эвлэрэх өдөр. Үнэхээр өөр байхыг хүсч байгаа бол золиослох зүйлээ сайн тооцоол. Хачирхалтай нь од эрхэс аль алийг нь ивээж байна. Та маш завгүй байх тул аахар шаахар асуудлууд таны анхаарлыг огт татахгүй.


ОХИН (8/23-9/22)

Сайхан үгэнд хууртаж магадгүй өдөр. Хоосон магтаалд уярахгүй тулд өөрийнхөө хатуу зан чанараа харуулах хэрэгтэй. Нүүр хараад магтдаг, далдуур муулдаг хүмүүстэй дараагийн алхамынхаа төлөө аргагүйн эрхэнд холбоотой байна. Тийм хүмүүсийн сайхан үгэнд орж болохгүй. Хэдий тийм биш хүмүүс ч гэсэн буруу ойлголт авсанаар та нарын харьцаанд хагарал гарах магадлалтай, Учир нь таны тэсвэр дуусч болно. Та урвалт ба хууралтыг өршөөхгүй гэж өнгөн дээрээ хатуурхаж болохгүй.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Байгуулсан гэрээ хэлэлцээрүүд ашигтай өдөр. Таны ур чадварыг мэдрүүлэх ашигтай хэлцлүүд болно. Удирдлагадаа ур чадвараа мэдрүүл болно. Мэргэжил дээшлүүлэх албан тушаал дэвших асуудалд таатай. Бага зэрэг сүсэг бишрэл илүүдэхгүй. Өвсний үндэс, арцаар утаа гаргаж муу атаархлыг ор мөргүй замхруул.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Амжилттай өдөр. Бусадтай харьцахдаа хянуур бай. Болгоомжгүй анхааралгүй хэлсэн үг хийсэн жижиг гэлтгүй үйлдэл бусдыг гүн гүнзгий гомдоовол хожим их хор хохиролтой байна. Амьдралд тань боломжын сайн өөрчлөлтүүд гарч зарим удаан хугацаанд түгшүүлсэн үйл явдал эерэгээр шийдэгдэх эхлэл тавигдана. Оюуны ажил, уран бүтээлдээ сайн төвлөрч, үр дүн гарга. Тархи толгойгоо сайн амрааж, сэргэлэн цовоо байх хэрэгтэй.


НУМ (11/22-12/21)

Ажил хэргийн эхлэх үйл явц жигдэрнэ. Өнөөдөр сургалт, эрдэм шинжилгээний туршилтуудад оролцох, мэргэжлийн хүмүүсээс мэдлэг, туршлага суралцахад таатай байна. Ашиг өгч эхлээгүй ч үйл ажиллагааныхаа явцад бусад хүмүүстэй ашигтай тааламжтай харьцаа тотоох хэрэгтэй байдаг.


МАТАР (12/22-1/19)

Олон хүнтэй харилцах өдөр. Хэн нэгэн чухал хүн тэдний дунд байх тул та бүү түүрт. Тэр хүн танд хожим хэрэг болно. Бусдад та чадвараа харуулахад бэлд. Олон дэмжигч таныг хүлээж байна. Та өнөөдөр хүний арга эвийг олж харилцахад бэлэн байна. Эрч хүчээ хэрэгтэй цагт нь ашиглаарай. Буруу хүнтэй үдийн хоол идэж магадгүй тул болгоомжтой бай.


ХУМХ (1/20-2/18)

Олон нийт, улс төрийн ажилд тохиромжтой өдөр. Хэлэх илтгэлээ маш сайн бэлд. Хошигнол цагийг нь олвол амжилт олох өдөр. Санхүүгийн асуудлуудаа шийдэхээ хойшлуул. Олон нийтийн арга хэмжээнд оролцохдоо өрсөлдөөнийг овжин ашигла. Бусадтай үзэл санааны зөрчлөө бүү хурцатга. Эргээд хамтрах шаардлага гарах магадлалтай.


ЗАГАС (2/19-3/20)

Нийгмийн байр сууриа дээшлүүлэх өдөр. Шаардлагатай бол хэвлэлийн бага хурал, олон нийтийн арга хэмжээнээс бүү татгалз. Мэргэжлийн ба ажил хэрэгч чадваруудаа нээн харуулах боломжоо бүү алд. Өөртөө байгаа сайн сайхан зан чанар, мэдлэг чадвараа бусдад харамгүй зориул. Хариуд нь та таатай харилцаа, нэр төр олж авна. Сэтгэл, зүтгэл байхад ямар ч зүйлийг хялбархан эзэмшинэ.

0 сэтгэгдэл