Японы мэргэжлийн сумо бөхийн тавдугаар сарын Нацү башё үргэлжлэн явагдаж байна. Ес дэх өдрийн дараах байдлаар энэ сарын башёг Монгол аваргууд нэг ч унаагүй тэргүүлж байна. Тодруулбал мэргэжлийн сумогийн 69, 70 дахь их аваргууд болох Хакүхо М.Даваажаргал, Харүмафүжи Д.Бямбадорж нар есөн даваатай тэргүүлж байгаа бол тэдний араас сэкивакэ Такаясу найман даваатай нэхэж байна. Харин 72 дахь их аварга Кисэносато зургаан даваа, гурван унаатай явж байна.
Сэтгүүлч Ч.Зэвэг
2 сэтгэгдэл